Зарын дагуу

    Нэг хүүхэн зарын дагуу ажилд орохоор стриптиз клубт ирэв. Менежертэй нь уулзаад:
-Би зарын дагуу ирлээ гэвэл
-Аан за, та Гомбоо гэдэг хүнтэй очоод уулзчих гээд зам зааж өгөв.
Гомбоо:
-Ингэхэд өөрөө өмнө нь ер нь бүжиглэж байсан уу?
Хүүхэн:
-Айн… бүжиглэж байлгүй яахав…. сурч байхдаа…
-Тийм үү? Алив хөхөө харуулаадах даа….
    Хүүхэн маш их гайхсан боловч юу ч хэлэлгүй цамцаа сөхөн хөхөө харуулав.
Гомбоо:
-Яахав болж байна. Тэр шон дээр очоод бүжиглээдэх гээд хөгжим асаав.
    Хүүхэн 20 минут бүжиглэж үзүүллээ.
Гомбоо:
-Уучлаарай та манайд тохирохгүй юм байна.
Хүүхэн:
-Яагаад?
-Нэгд, эвсэл чинь тааруу юм байна. Хоёрт, галтай цогтой бүжиглэж чадахгүй байна.
-Тэгвэл би хэрэглээний бүх программуд дээр сайн ажиллаж чаддаг.
-Тэр компьютер энэ тэр чинь манайд ямар хамаатай юм бэ?
-Тэгвэл яах гэж “Хэрэглээний программ дээр сайн ажиллаж чаддаг нягтлан ажилд авна” гэсэн зар өгсөн юм бэ?

Leave a Reply