Сүүлчийн үнсэлт

Кубээс дүрвэж ирсэн хөгшин эр Америкт үхэх гээд хэвтэж байна гэнэ. Найз нар сүүлчийнх нь хүсэлтийг асуув.
-Би үхэхийнхээ өмнө Кубынхаа далбааг нэг үнсчихмээр байна.
    Найз нар нь Кубын далбааг хайсан ч олдсонгүй. Гэтэл аз болж нэг нь бөгсөн дээрээ кубын далбайг шивүүлсэн хүүхэн байдгийг санажээ. Тэгээд өөд болох гэж байгаа найздаа хэлэв.
-Далбаа байх нь байна. Даанч Хуанита хүүхний өгзгөн дээр шивээстэй байна. Үнсэх юм уу?
-Өөр сонголт байхгүй бол үнсэхээс өөр яахав. Дагуулаад ир, тэр Хуанитагаа.
    Хуанита нь тун ч хөөрхөн хүүхэн байж таарав. Үхэх гэж байгаа нөхөр нүд нь гялалзаж ирээд хүүхнийг гуяар нь тэвэрч кубын далбааг хамаг чадлаараа озон үнслээ. Удаж удаж арайхийн уруулаа салган амьсгаа авснаа гэнэт хүүхнийг өөр рүүгээ эргүүлж:
-Нэг үнссэнийх Фиделийгээ ч бас үнсчихье дээ… гэж шийдэмгий хэлэх нь тэр.

Leave a Reply