Гаж донтон

Сексопатологч эмчийн өрөө.
Өвчтөн:
-Эмч ээ, би бэлгийн гаж донтон болчихлоо.
Эмч:
-Тийм үү. Тайван байгаарай, одоохон шалгаадахъя. Үүнийг хар даа /дээр нь гурвалжин дүрс зурсан цаас үзүүлэв/. Энэ таныхаар юутай адилхан байна?
Өвчтөн:
– Яанаа эмчээ хэлэхээсээ санаа зовоод байна аа…/Ичингүйрсэн байртай жогтой инээв/
Эмч:
-Тийм байж. Тэгвэл энэ юу юм шиг байна ?/Дээр нь дөрвөлжин дүрс зурсан цаас үзүүлэв/
Өвчтөн:
-Яанаа, наадах чинь бүр ч заваан юм байна ш дээ. Бүр иччихлээ… /Өмнөхтэйгээ адил жогтой инээв/
Эмч:
-Ойлгомжтой.  /Өвчтөний түүхийг бөглөж эхлэв/
Өвчтөн:
-Ингэхэд эмч ээ та өөрөө бэлгийн гаж донтон юм биш биз?
Эмч:
-Юу? Яахаараа би гаж донтон болчихдог билээ? /Ихэд гайхав/
Өвчтөн зальжин байдлаар мушилзаад:
-Гаж донтон биш л юм бол ийм заваан зурагнуудыг ширээндээ хадгалдаг нь яаж байгаа юм бэ?

Leave a Reply