Эмэгтэйчүүдийн мультивитамин

Мультивитамин амин дэмүүд нь хүний өсөлт хөгжил, дархлааны үйл ажиллагаа, бие махбодид явагдаж байгаа бүхий л физиологийн үйл ажиллагааг дэмждэг тул хүнсний эрүүл ахуйч эмч нар уухыг зөвлөдөг.

Тус бүтээгдэхүүн нь эмэгтэйчүүдийн биеийн онцлогт тохирсон бөгөөд тэдний насны онцлогоос хамаарч биед явагдах физиологийн өөрчлөлтийг хэвийн түвшинд явуулах, үс, хумсыг бэхжүүлэх, дааврын үйл ажиллагааг тэнцвэртэй байлгах, эрт хөгшрөлтөөс сэргийлэх, цэвэршилт хэвийн явагдахад, түүнчлэн өдөр тутмын хоол ундаар авч чадахгүй байгаа шим тэжээл, эрдэс бодис, амин дэмүүдээр биеийг тэтгэх үйлчилгээтэй.

Тухайлбал:

Витамин А, С, Д, Е, В1, В2, В6, В12, фолийн хүчил, ниацин, биотин, пантотений хүчил, кальци, төмөр, иод, магни, цайр, селени, хромоос гадна ногоон цайны нунтаг, хүн орхоодойн нунтаг, халгайн ханд, хулууны үрийн нунтаг, нэрсний ханд, рутин, холин, Saw Palmetto-н ханд, Ginkgo Biloba–н ханд гээд маш олон төрлийн ургамлууд найрлаганд нь  оржээ.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон, 1 шахмалаар өдөрт 1-2 удаа хооллох үедээ усаар даруулан ууж хэрэглэнэ.

1 Comment

  1. Туул

    Sainuu? Iimerhuu multivitaminuudas Mongold bgaagaas ali ni sain be?

Leave a Reply