Сэнс

Хоёр загвар өмсөгч хүүхэн ярилцаж байна гэнэ.
-Ингэхэд нисдэг тэргэнд яагаад тийм том сэнс тавьдаг юм бол?
-Юу яагаад гэж нисгэгчийг хөлрүүлэхгүйн тулд сэрүүцүүлэгч болгож тавьдаг юм байхгүй юу.
-Худлаа битгий яриад бай.
-Нээрээ. Долоо хоногийн өмнө тэрбумтан Гомбоо намайг хувийнхаа нисдэг тэргээр зугацуулсан юм. Тэгсэн чинь яг газарддагийн даваан дээр нисдэг тэрэгийнх нь сэнс гэнэт эргэхээ байчихсан.Тэгсэн чинь хөөрхий тэр нисгэгчийнх нь хар хөлс нь яах ийхийн зуургүй цутгачихсан гээд л бодчих.

Leave a Reply