Эмэгтэй хүн бэлгийн сулралд ордог гэвэл хүн бүхэн ойлгохгүй байж болох юм. Үүнийг бэлгийн хөрөлт гэж нэрлэдэг. Нийт эмэгтэйчүүдийн дунд 75% нь бэлгийн таашаал авдаггүй гэсэн тоо баримт ч байдаг. Эмэгтэйчүүд төрсний дараа, цэвэршилтийн үедээ бэлгийн дур сонирхол нь буурдаг.
Үүнээсээ үүдээд дааврын болоод бодисын солилцооны хямралд орж наснаасаа эрт хөгшрөх, арьс үс өнгөө алдаж, хуурайших, сэтгэл санааны хямралд орж, нойргүйдэх, хөдөлмөрийн чадвар буурах, амьдралын баяр баясгалангүй болох нь элбэг тохиолддог.
Хүүхнүүд өөрт тулгамдсан бэлгийн асуудлаа өөртөө нууж явсаар эрүүл мэнддээ нөхөшгүй хохирол үзэх талтай.
Бэлгийн амьдралын сайхныг мэдэрч, дур ханах нь бүхий л биеийг хамарсан эерэг стресс учир эрүүлжих, залуужихын эх сурвалж хэмээн үздэг. Дур тавих үед эмэгтэй хүн сэтгэлийн дээд зэргийн жаргал эдэлж, эр эмийн харьцааг бататгадаг ба биед хэрэгтэй олон төрлийн бодис, гармон ялгардаг. Хүний бэлгийн зан үйл нь олон чухал үүрэгтэй. Үүнд: биологийн хэрэгцээг хангах, үр хүүхэдтэй болох, жаргал цэнгэл эдлэх, амьдралын ханиа сонгох, ганцаардлаас гарах гэх мэт.
Энэхүү “Эмэгтэйчүүдийн бэлгийн чадавхийн тэжээл” нь эмэгтэйчүүдийн бэлгийн дур хүслийг сайжруулах зорилгоор эрт үеэс хэрэглэж ирсэн 11 төрлийн уламжлалт эмийн ургамал агуулсан, үүний зэрэгцээ биеийг сэргээж, тамир тэнхээ сайжруулахаар хүн орхоодойн ханд, цагаан гаа зэргээр давхар баяжигдсан болно. Мөн өндгөвчнөөс бэлдсэн ханд агуулагдсан нь уг тэжээлийн хүчин чадлыг эрс нэмэгдүүлжээ.
Уг бэлдмэлийг хэрэглэснээр бэлгийн дур, идэвхи, таашаал авах нь сайжрахаас гадна умай ба хөхний хөгжлийг сайжруулж, бие галбир засч, яс сийрэгжихээс урьдчилан сэргийлж, ахимаг насны эмэгтэйчүүдэд цэвэршилтийн процессийг хэвийн тайван явагдахад тусална.
Хэрэглэх заавар:
Хүнсний нэмэлт тэжээл болгон, 1 шахмалаар өдөрт 3 удаа хоолны хамт усаар даруулж ууна.
YMAR NERTEI BELDMEL HAAGUUR ZARAGDDAG VE HARIU YARALTAI OGOOCH