-За хэлэх үү үгүй юу чи?
-Үгүй ээ, хэзээ ч хэлэхгүй.
-Май чи. Ингэвэл хэлэх үү?
-Яа яа ааааа. Битгий зод л доо, гуйж байна.
-Тэгвэл чи зүгээр л хэлчих л дээ. Тэгээд л болоо.
-Би хэлж чадахгүй нь ээ. Өөр юу ч байсан яахав болж байна. Наадахыг чинь л хэлж чадахгүй.
-Өө бас сонголттой гэнэ ээ. Алив Гомбоо чи наадах нэг юмандаа үзүүлээд өг дөө.
-Аааа, аллаа, яа яа. Хэрэггүй л дээ.
-Тэгээд бушуухан хэлчихээч. Тэгээд л болно ш дээ.
-Би хэлж чадахгүй нь ээ. Дараа нь хүмүүсийн царайг яаж харах болж байна аа.
-Бусад хүмүүс яаж хараад яваад болоод байдаг юм бэ? Тэгэж л харахгүй юу. Эмзэг амьтан гэнэ ээ. Би бүр залхаж гүйцлээ. Гомбоо наадахыгаа асаагуураараа нэг сайн түлээд өг.
-Аааа, яа яа яа…. Хэрэггүй л дээ битгий шатаа. Би хэлье ээ.
-За хэлээ ч тэгээд.
-ТИЙМ ЭЭ, ЗӨВШӨӨРЧ БАЙНА, ТИЙМ.
-За сайн байна. Ингэвэл ч өөр хэрэг шүү. За ингээд сүйт хархуу маань зөвшөөрлөө. Харин одоо сүйт бүсгүй та энэ залуутай гэрлэж, хайрлаж хүндэтгэн бүх насаараа үнэнч эхнэр нь явна гэдгийг хүлээн зөвшөөрч байна уу?