Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мультивитамин

Жирэмсэн үед эх өөрийгөө болон хэвлийд байгаа үрээ давхар тэжээх хэрэгтэй болдгоос амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ хэд дахин ихэсдэг. Иймээс шингэц сайтай, урагт элдэв сөрөг нөлөөгүй өндөр чанартай амин дэмүүд, витаминыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог.

Жирэмсэн үед эх өөрийгөө болон хэвлийд байгаа үрээ давхар тэжээх хэрэгтэй болдгоос амин дэм, эрдэс бодисын хэрэгцээ хэд дахин ихэсдэг. Иймээс шингэц сайтай, урагт элдэв сөрөг нөлөөгүй өндөр чанартай амин дэмүүд, витаминыг зайлшгүй хэрэглэх шаардлагатай болдог.

Энэхүү витамин нь нярай хүүхдийн эрүүл мэндэлж, өсөж торних гол үндэс нь болж өгөх юм.

Пре-Натал  нь жирэмсэн болоод хөхүүл эхчүүд түүнчлэн хүүхэдтэй болохыг хүсэж байгаа бүх эмэгтэйчүүдэд шаардагдах бүх төрлийн амин дэм, эрдэс бодис, шим тэжээлийг хангаж өгөх цогц бэлдмэл болно.

Пре-Натал  витамины найрлага нь төрөлтийн үед гарч болох элдэв хүндрэлээс сэргийлэх, халдвараас ургийг хамгаалах, эхийн дархлааг сайжруулах онцлогтойгоороо бусад амин дэмүүдээс ялгаатай.

Энэхүү витаминыг хэрэглэснээрээ жирэмсэн эхчүүд илүү тээлт, дутуу төрөлт, хугацаанаас өмнө доошлох зэрэг бүхий л хүндрэлүүдээс урьдчилан сэргийлж, ургийн тархи мэдрэлийн системийн хөгжлийг илүү дэмжиж өгдөг. Түүнчлэн төрсний дараа ч хөхүүл эхийн биед шаардагдах бүхий л амин дэмийн хэрэгцээг бүрэн хангаж өгөх тул хөхүүл эхчүүдэд уухыг зөвлөж байна.

Пре-Натал бүтээгдэхүүн нь найрлагадаа олон төрлийн амин дэмүүд болох А, С, Д, Е, В6, В12, рибофлаен, тиамин, ниацин, фолийн хүчил, биотин, пантотений хүчил, кальци, төмөр, иод, магни, цинк, зэс, манган, холин, инозитол, ПАБА зэргийг агуулдаг.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэгдэл тэжээл болгон, өдөрт 2 капсулаар хоолны хамт ууж хэрэглэнэ.

Анхааруулга: Тус бэлдмэл нь төмрийн орц өндөртэй тул хүүхдээс хол байлгах, хэрэв хүүхэд санаандгүй хэрэглэсэн тохиолдолд мэргэжлийн хүний зөвлөгөө авч эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай.

1 thought on “Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн мультивитамин”

  1. sain bna uu bi ene prenatal uuj bgamlda odoo 7 sartai eniig uuj bh yvtsad nemegdel tumur heregleh shaardlagatai yu

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.