Төр ба ард түмэн

Төрийг томчуудтай, ард түмнийг хүүхэд багачуудтай зүйрлэвэл: 

1.Сайн, эсвэл муу ард түмэн, хүүхэд  багачууд гэж байдаггүй.
2.Сайн, эсвэл муу төр, томчууд гэж л байдаг.
3.Томчууд нь багачуудыг амьдрах нөхцлөөр хангаж, амьдралдаа мөрдөх дүрмийг нь боловсруулаад зөвхөн өөрсдийнхөө сайн ба муу гэсэн төсөөллийг үндэслэн хүмүүжүүлж байдаг.
4.Багачууд нь өөрийн байдалдаа сэтгэл хангалуун байх аваас томчуудтай эрх мэдэл булаацалдах гэдэггүй. Гэнэн багачууд нь дор дороо ажлаа хийж баяр гомдол хослуулан амьдрахдаа  өөрт нь зориулж угсарсан раман дотроо хангалттай эрх чөлөөтэй, бие даасан байдаг. Тэр бүү хэл ашиг хонжоо хэт хөөцөлдсөн томчуудыг шоолж явдаг. Гэхдээ л багачууд нь томчуудгүйгээр байж чадахгүй.
5.Харин багачууд нь тэсвэр алдаад ирэхээрээ  томчуудаасаа оргож зугатаад, эсвэл бүр бослго, үймээн гаргаж чаддаг. Гэхдээ энэ бүхний гол зорилго нь өөрсдөд нь илүү тохирсон өөр томчуудыг олох явдал юм.
6.Ямар ч тохиолдолд томчууд ба багачуууд хоорондын маргаан нь томчуудын багачуудтай хэл амаа ололцох чадваргүйгээс үүдэлтэй байдаг бөгөөд эсрэгээрээ байна гэж огт байдаггүй.
7.Гэхдээ томчууд нь хүүхэд, багачуудгүйгээр амьдраад байж болдог бол төр нь ард түмэнгүйгээр оршин тогтнох боломжгүй юм.

Leave a Reply