Утас

Эмнэлгийн утас дуугарч байна гэнэ.
-Байна уу, би танайд 6-р палатанд хэвтэж байгаа Гомбоо гэдэг хүний биеийг асуух гэсэн юм аа? Ямаршуу байгааг нь хэлээд өгөхгүй юу?
-Түр хүлээгээрэй. Би эндээс хараадахъя. Энэ байна…. Хугарал нь сайн бороолж байгаа юм байна. Маргааш гипсийг нь аваад баасан гарагт оёдлыг нь авна даа.
-Ашгүй дээ. Тэгээд эмчийн хяналтанд хэр удаан байх вэ?
 – Хоёр гурван долоо хоног шарлага, физик эмчилгээнд явах хэрэгтэй болно.
-Тэгээд эмнэлгээс хэзээ гарах юм бол?
-Баасан гарагт. Ингэхэд та өөрөө Гомбоогийн хамаатан нь уу?
-Үгүй ээ. Би тэр Гомбоо чинь өөрөө байна. Хамгийн гол нь танай энэ балай эмнэлэгт нь юу болоод, яагаад ийгээд байгааг надад хэлээд өгчих хүн ганц ч алга.

Leave a Reply