Сэтгэлийн амар амгалан

Нэгэн сайт дээр гарсан амар амгаланг хэрхэн олж болох талаарх нийтлэлийг уншаад хэрэгжүүлж үзээд сууж байна би. Би үнэхээр сэтгэлийн амар амгалан гэж юу байдгийг 100% мэдэрлээ.  Энэ тун энгийн зөвлөгөө болохоор уншсан хүн бүр хэрэгжүүлэх 100% боломжтой гэж бодоод та бүхэнд мэдүүлж байгаа юм аа. Ингээд тэр нийтлэлд нь “Эхэлсэн ажлаа бүрэн гүйцэд дуусгаж чадваас ямар ч хүн сэтгэлийн жинхэнэ амар амгалан олно” гээд биччихсэн байсан юм. Үүний дагуу би өглөө ажилдаа явахынхаа өмнө өчигдөр орой задлаад ганцыг л хазаад орхисон байсан нэг короб дарстатай шоколадаа идэж дуусгаад, орой задлаад 5 –ыг л татсан байсан хайрцаг “Кент”-ээ бүгдийг нь татаж дуусгаад, уржигдрын цаад өдөр найз нарыг ирэхэд задалж дөнгөж амсчихаад үлдээсэн байсан шил хар Чингис, 2 шил Боргио, шил улаан виногоо ууж дуусгалаа.  Иймд миний сэтгэлд ямар их амар амгалан болоод байгааг та нар бараг төсөөлөх ч үгүй дээ. ….Дарга гуай ажлын үеэр ямар сайт руу орохоо би хэнээр ч хэлүүлэлгүй сайн мэдэж байна. Битгий хуц даа….Тэгэж ярих…пи…блол ,ождлоллдол…..

Leave a Reply