Системийн гаралтай судасны үрэвсэл

Ерөнхий

Судасны хана үрэвсдэг бүлэг өвчнүүдийг системийн гаралтай судасны үрэвсэл буюу систем васкулит гэсэн бүлэгт багтаадаг.

Одоогоор хэд хэдэн төрлийн васкулитууд мэдээгдээд байгаа бөгөөд тэдгээрийг дараах үндсэн төрлүүдэд хуваадаг, үүнд:

  • Тараагуур судасны товруут үрэвсэл. Жижиг ба дунд хэмжээний артерийн судсыг хэсэгчлэн хамарч гэмтээдэг.)

  • Венегерын гранулематоз. Энэ өвчний үед эхлээд амьсгалын дээд зам ба уушгины судсууд дараа нь бөөрний судас гэмтдэг.

  • Аврага эст зулайн тараагуур судасны судасны үрэвсэл. Том судаснуудын үрэвсэл

  • Өвөрмөц бус гол судас, тараагуур судасны үрэвсэл. Том судас ба гол судас гэмтдэг.

  • Бөглөрөлт бүлэнтэт судасны үрэвсэл. Мөчдийн артери бөглөрөн гэмтэнэ.

  • Бехчетын хам шинж. Амны салстын үрэвсэл ( буйлны үрэвсэл ), бэлэг эрхтний салстын өөрчлөлт ба нүдний үрэвсэлт гэмтэл гэсэн 3 гол шинж тэмдэгтэй судасны үрэвсэл.

Шалтгаан

Судасны үрэвслийн шууд нөлөөлөх шалтгаан тодорхой бус байна.

Явц

Ямар ч төрлийн судасны үрэвслийн үед судас гэмтэж, улмаар эрхтэнүүд, системийн цусан хангамж алдагдан өөрчлөлтөнд ордог.

Судасны үрэвслийн төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой.

Тараагуур судасны товруут үрэвсэл. Өвчин үндсэндээ эрэгтэй хүмүүсийг өвчлүүлнэ. Булчингаар өвдөх,  халуурах, биеийн жин багасах шинж илэрнэ. Мөн гэнэт хэвлийгээр хүчтэй өвдөх, гүйлгэх бөөлжүүлэх зэрэг шинжүүд гарч болно. Тархинд цус харвах, сэтгэцийн өөрчлөлт үүсэх аюултай.

Венегерын гранулематоз. Энэ өвчний үед хамрын хөндийгөөр өвдөх, идээ, цустай зүйл хамраас гарах, хамрын салст бүрхүүлийн яр, хамрын таславч задрах, үүнээс үүдэн хамар эмээл хэлбэртэй өөрчлөлт үүсэх.  Эдгээрээс гадна ханиалгах, цустай ханиах, амьсгаадах, цээжээр өвдөх, бөөрний дутагдал үүсэх аюултай.

Аврага эст зулайн тараагуур судасны судасны үрэвсэл.   Энэ өвчнөөр ахмад насны хүмүүс (60-80) өвчилдөг. Энэ өвчний үед: долгион маягын халууралт, бие сулрах, бие тавгүй болох, биеийн жингээ алдах турах, толгой лугшиж хүчтэй өвдөх, энэ нь зажлах үед ихсэнэ, зулайн хэсэгт хавагнана.

Өвөрмөц бус гол судас, тараагуур судасны үрэвсэл.Өвчтөн мөчөөр хүнд оргин ядрах, ачааллын үед өвдөх зэргээр зовиурлан ухаан алдан, хараа алдагдаж болно. Бөглөрөлт бүлэнтэт судасны үрэвсэл. Түүний шинж тэмдэг нь гэмтсэн судаснаас хамаарна. Үндсэндээ мөчдийн судас гэмтэн хазганан гар бадайрна.

Бехчетын хам шинж. Түүний ихэвчлэн илэрдэг шинж – дахилт бүхий амны салст бүрхүүлийн үрэвсэл юм. Хоёрдох олонтоо тохиолддог шинж бол эрэгтэй хүний хуйхнаг ба шодойн дээр шарх гарах, эмэгтэйд үтрээ ба гадна бэлэг эрхтэн дээр шарх гарах юм. Мөн нүдний янз бүрийн үрэвсэл үүснэ.

Оношлогоо

Дээр дурдсан шинж тэмдгүүд илэрвэл үе мөчний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Өвчтөнд цусны эмнэл зүйн шинжилгээ, шээсний эмнэл зүйн шинжилгээ, судасны зураг авах (судсыг шинжлэх), цээжний рентген зураг авах шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Эмчилгээ нь судасны үрэвслийн төрлөөс хамаарна. Үндсэндээ үрэвслийн эсрэг бэлдмэлүүд, дархлаа дарангуйлах бэлдмэл (дархлааг дарах) ба судасны цусны урсгалыг хурдасгах эмүүдийг хэрэглэнэ. Судасны үрэвсэлтэй өвчтний эмчилгээг янз бүрийн мэргэжлийн эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. Энэ өвчний янз бүрийн хүндрэлээс хамаарч дотрын эмч, бөөрний эмч, чих хамар хоолойн эмч, мэс заслын эмч, нүдний эмч ба бусад мэргэжлийн эмчийн зөвлөгөөг шаарддаг. Эдгээр асуудлууд нь ялангуяа судасны үрэвслийг эмчилгээний хандлагад ганц чухал зүйл юм.

6 Comments

  1. Ундраа

    Энэ өвчний үед хоолны дэглэм сайн барих хэрэгтэй гэж сонссон. ямар төрлийн хоол идэх, ямар ямар хоолыг хориглох юм бол?

  2. Munkhtuya

    Huliin sudas erchimtei buduureed bna, yah ve? 36 nastai, emegtei. Jil hagasyn umnu anhny huuhdee toruulsen, odoo 2 dahi huuhdee teej bui, 4sar hagastai jiremsen. Hul tudiigui hamag l “yum” dooshoo chinerch uvduud. Huluu soigood hevt l geh yum, tegj hevteh tevcheer hend bui?! Traxevasin gedeg gel hereglej uzsen, nemer medregdsengui. Jiremsen tul uur em taria bolohgui yum bna. Sonsson duulsan, uzsen tuulsnaa huvaaltsaj tuslaach.

  3. эрдэм

    хүүгийн маань хөл дээр тууралт гараад үзүүлсэн чинь Шенлейн Генохын өвчин гэж оношлогдсон юм. тэгээд аяандаа эдгэнэ эмчилгээ шаардлагагүй гэсэн. харин сайтуудаас энэ өвчний тухай харсан чинь айтаар аймаар зураг гарч ирээд байна. ямар нэг эмчилгээ хэрэгтэй эсэх талаар зөвлөөч

  4. сувдаа

    хүү минь 10 настай эрэгтэй сая васкулит аар өвдөөд эмнэлэгт эмчлүүлээд гарсан юмаа одоо бол мэдэгдэх зүйлгүй хичээлдээ явж байгаа хоолний дэглэм бариад л байгаа яг хэдий хугацаанд эмчлэгддэг юм болоо одоо яг юуг идэж болох юуг идэж болохгүй талаар тодорхой зөвөлгөө өгөөч хүүхэд болохоор одоо дэглэм бариад байхаар дургуйцаад байх юмаа энэ цаашдаа дахихгүй байх магадлал ямар бол хүмүүсээс сонсохнээ эрэгтэй хүүхдүүдэд жаахан онцгүй байдаг гэх юм

  5. Ариунаа

    Миний хүү 4 настай, Гэтэл ойрын хэдэн өдөр өмдөндөө шээс дусаагаад байх боллоо. Өнөөдөр анзаарч хартал шодойн хэсэг урагдаж улайсан байхыг харлаа,Мөн хэдэн сарын өмнөөс гэдэс нуруу хөл шодой хавиар жижигхэн толгойтой зүйл гарсан. Нуруун дээр гарсан зүйлийг шахахад бага зэрэг цус гарч байсан бөгөөд одоо шахасан хэсэг эдгэсэн байна. Шодой яагаад улайсан юм бол. Зөвөлгөө заавар өгөөч.Суманд байдаг болохоор нарийн шинжилгээ өгч чадахгүй байна. Надад туслаач яавал дээр вэ. Хүү маань орос цэцэрлэгт явдаг. Цэцэрлэгийн хүүхдийн дунд халдвар байдаг юм болов уу,Туслаач

  6. altai

    nuhur maani sayhan sudand uureg guitsetgeed irsen tend baihdaa hul ni uvduud bn gsn ireed zugeer bolohgui bn shunu untaj bhdaa huluu hoorond ni ureed bn hulnii ereen bulchin ni yum shig bn lee bi bodohdoo huliinh ni sudas uvduud bga yum boluu gj bodood bga yum yunii emchid uzuulj yamar shinjilgeeg haana hiilgevel sain be

Leave a Reply