Усанд оруулсан нь

Эхнэр нь гурван настай хүүхдээ усанд оруулахыг нөхрөөсөө хүсчээ. Өмнө нь хүүхдээ нэг ч удаа усанд оруулж байгаагүй болохоор нөхөр нь нэлээд сандарч байна гэнэ.
-За яаж байна миний хүү? Аав нь чамайг ээжээс чинь дутахааргүй сайхан усанд оруулж байгаа биз?
-Тийм байна. Гэхдээ ээж намайг усанд оруулахдаа гутал, оймс, гадуур хувцсыг минь тайлаад байдаг л даа.

Leave a Reply