Арай амжсангүй

Нэг эр онгоцноосоо хоцроод гүйж байна гэнэ. Гүйсэн эрчиндээ гааль энэ тэрийг шууд харайлгаж даваад хартал онгоц нь хөөрөх гээд эргэж байна гэнэ. Мань эр нисэх зурвас дээр гүйж хүрээд онгоцны ардаас хар хурдаараа гүйж эхэллээ. Онгоц газраас хөндийрч эхэлсэн боловч зогссонгүй гүйгээд л байна гэнэ. Онгоц бүр тасраад өндөр авч алга болов. Мань эр аргагүйн эрхэнд зогсоод хөлсөө арчин:
-Өө, лалар чинь гүйцэгддэггүй, билет алаад хаячихлаа ш дээ гэж үглэж байна гэнэ.

Leave a Reply