Реалити шоу

Зурагтын шинэ реалити шоуны сурталчилгаа: Балдан хүний их эмч болоод гурван сар болж байна. Харин Бат хүнд өвчинтэй тэмцсээр хорин жил болж байгаа. Эцсийн бүлэгт энэ хоёрын хэн нь дийлэх бол? Хашир суусан туршлагатай Балдан уу, эсвэл залуу халуун яваа Балдан уу? Олон жилийн зовлон шаналлаар олж авсан туршлага ялах уу, эсвэл дипломоос өөр зүйлгүй залуу нас ялах уу? Манай сувгаар онц сонирхолтой реалити шоу тун удахгүй гарах гэж байна. Та бүхэн шимтэн сууж үзээрэй. Ялагч нь 3 өрөө шинэ байртай болж, ялагдагч нь Алтан өлгийд тусгайлан худалдаж авсан газартай болно.

Leave a Reply