Е витамин нь чөлөөт радикалын сөрөг нөлөөнөөс эсийг хамгаалдаг хүчирхэг антиоксидант юм. Мөн зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, элэгний үйл ажиллагааг сайжруулах, хавдраас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
Витамин Е болон түүгээр баялаг хоол хүнс хэрэглэснээр эрүүл мэндээ эсийн түвшинд хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой. Витамин Е дутагдахад булчингийн хөгжил сулрах, цус багадах, сэтгэл санаа тавгүйдэх, биеийн эсэргүүцэл сулрах, судасны хана хатуурах, мартамхай болох, дааврын ялгаралт муудах, дутуу төрөх, үр зулбах, хавдраар өвчлөх эрсдэл ихэсдэг.
Витамин Е нь организмыг хоргүйжүүлж, цусан дахь лецитины хэмжээг нэмэгдүүлж, холестериныг багасгаснаар судас хатуурахаас хамгаалдаг.
Энэхүү байгалийн гаралтай Е амин дэм нь нэг савлагаандаа 100 үрлээр савлагдсан бөгөөд 1 үрэл нь 200 ОУН хэмжээтэй Е амин дэм агуулсан болно.
Хэрэглэх заавар:
Хоолны нэмэлт тэжээл болгон, өдөрт 1 капсулыг 1-2 удаа усаар даруулж ууж хэрэглэнэ.