Хордлого

Эмнэлэг. Морг. Задлангийн эмч дадлагын оюутнуудыг дагуулан явж байна гэнэ.
-За энэ хэсэгт зөвхөн автын ослоор өөд болсон хүмүүс хэвтэж байгаа. Жишээлэхэд, энэ махан таташ шиг болсон нөхөр болохоор бенцтэйгээр цагт 250 км хурдлаж байгаад Камазын араас яваад орчихсон. Харин энэ толгой нь гамбир болсон нөхөр бол микрийн жолооч. Хоншоороо чихэж дайрах гэж байгаад Троллейбус Камаз хоёрын дунд хавчуулагдсан юм…
-Тэгвэл энэ бараг зөв зүгээр шахуу хүн энд юу хийж байгаа юм бэ?
-Юу зүгээр гэж царай нь нов ногоон болчихсон байгаа биз дээ. Наадах чинь явган зорчигч.
-???
-Яахав орой ажил тарчихаад гэр рүүгээ 7 км амаа ангайлган явган явж очсон байгаа юм. Ханиад хүрээд хамар нь битүү байсан гэсэн.
-Тэгээд?
-Тэгээд яахав амаа хаагаад амандаа орсон бүх агаараа залгчихсан чинь хордоод үхчихсэн.

Leave a Reply