Суулт

Бацаан байхдаа өөрийн гурван дугуйт авахуулж байгаад унаад явна даа гэж боддог байлаа. Арай том болоод өөрийн гэсэн дугуйтай болж байгаад найз охиноо суулгаад унаад явна даа гэж боддог байлаа. Бүр том болж байгаад өөрийн гэсэн машинтай болчихоод салхи татуулан унаж, өөрийн гэсэн байртай болоод жаргаж сууна гэж боддог байлаа. Бүр томорсон хойноо өөрийн гэсэн том компанитай болоод оффистоо лаглаан сууна гэж боддог байлаа. Бүр илүү томорсон хойноо өөрийн онгоцондоо шат уусан шигээ суугаад нью-йорк, лондон, гонконгийн хооронд ниснэ гэж боддог байлаа. Энэ бүхэн яг л санаснаар минь биелж би олигарх болсон. Харин одоо бол би яаж явбал нэг мөр дээрээс нисч унаад суучихгүй байх вэ л гэж бодох болсон.

Leave a Reply