Нохойн хошуутай витамин С

Витамин С нь хүний биед зайлшгүй шаардлагатай амин дэм юм.

С витамины оролцоотойгоор уургийн болоод нүүрс усны бодисын солилцоо идэвхитэй явагддаг ба энэхүү витамин нь чөлөөт радикалыг саармагжуулж улмаар устгагч антиоксидант юм. Өөрөөр хэлбэл хөгшрөлтийг удаашруулах, биеийн дархлааны системийг бэхжүүлэгч, мөн цаашлаад шүд эрүүл байлгах, цусны эргэлтийг дэмжих, судасны ханыг бэхжүүлэх, ясны бэхжилтэнд, төмрийн биед шингэх шингэцийг дэмжих гээд маш олон эерэг үйлдэл үзүүлдэг байна.

С витамин дутагдсанаас биеийн дархлаа суларч аливаа өвчинд өртөмтгий болох, эрт хөгшрөх шинжүүд илэрдэг, мөн үсний ургалт удаашрах, шүдний өнгө алдагдах, шүд өвдөх, буйл үрэвсэх, хамраас цус гарах, хөдөлгөөний чадвар буурах, нойрмоглож нозоорох, стресст орох, айх, хилэгнэх, урам хугарах зэргээр сэтгэл санааны таагүй байдалтай болж, судас тасрах, зүрхээр хатгах, цаашлаад цус харвах ч аюултай, мөн даарамтгай болох, арьсны өнгө алдах, хуурайших, бэртэмтгий болох, хөхрөх гээд олон шинж тэмдгүүд илэрдэг.  Витамин С хоолны шингэцийг сайжруулж цус багадалтаас сэргийлнэ. Түүнчлэн олон янзын нянг устгаж бүх төрлийн вирусын өсөлтийг саатуулдаг. С амин дэмийг өндөр тунгаар хэрэглэх нь антибиотикоос илүү сайн нөлөөтэй бөгөөд хоргүй болно.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон 1 капсулаар өдөрт 2 удаа хооллох үедээ усаар даруулж ууна.

3 Comments

  1. Zolboo

    yamar heregtei medeelel ve bayrlalaa ta buhend

  2. Dr

    Эрдэмтдийн судалснаар ханиадны үед С витамин хэрэглэх нь мөнгө, цаг хоосон зарсан хэрэг гэнэ. Энэ бэлдмэл нь урьдчилан сэргийлэх үйчилгээ багатай бөгөөд ханиад өвчний шинж тэмдгийг арилгахад огт ашиггүй байдаг аж. Тиймээс ханиадаа эдгээх зорилгоор жүржийн шүүс уух, жүрж идэх нь бас л ашиггүй. Харин уртын зайд гүйж байгаа хүмүүс, цаначид маш түргэн хугацаанд даарч хөрөн, стресст ордог тул С витаминыг хэрэглэх ёстой хэмээн эрдэмтэд тэмдэглэжээ. Шинжээчид С витаминыг байнга хэрэглэдэг хүмүүс ханиад тусах нь хэр их байдаг эсэхийг судлахыг зорьжээ. Судалгааны явцад сайн дурынхан өдөр бүр хоёр грамм С витамин хэрэглэж байсан байна. Гэтэл өдөр бүр С витамин хэрэглэдэг хүн огт хэрэглэдэггүй хүнийг бодвол ханиад тусах магадлал хоёр хувиар л бага байв. Энэхүү хувийг туршилтын явцад гарсан алдаа гэж үзэж байгаа тул энэ нь бараг тэгтэй тэнцүү гэсэн үг юм.

  3. Dr

    Танай сайтын хувьд ийм бизнесийн зорилгоор хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй мэдээлэл нийтлэх нь болохгүй зүйл. Витамин С нь өндөр тунгаар нойр булчирхайг гэмтээдэг гэдгийг захын эмч, анагаахад эмийн хичээл үзсэн оюутан мэднэ. Эсвэл танайд эмнэлгийн чиглэлийн хүн байдаггүй юм уу.

Leave a Reply