Тараг

Тараг нь хүүхдийн эрүүл саруул хооллолтонд маш чухал үүрэг гүйцэтгэдэг бүтээгдэхүүн юм.

Орц: Хөөрүүлсэн сүү шаазан аягаар 1

Хөрөнгө (тараг) хоолны халбагаар 1

Ургамлын тос хоолны халбагаар 1

Элсэн чихэр цайны халбагаар 1

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 5.6 гр, тослог 16.3 гр,

нүүрс ус 13.1 гр,

Илчлэг 222.7 ккал

Бэлтгэх арга: Тараг бүрэхдээ сүүгээ хөөрүүлэн хөргөж өрмийг нь хамж авна. Хөөрүүлсэн сүүг 37-40 градус (хуруу дүрэхэд халуун бүлээн) хүртэл халааж дээрээс нь хөрөнгөө дээрхи хэмжээгээр хийгээд 4-6 цаг дулаан газарт хөдөлгөөнгүй тавьж бүрэлдүүлнэ. Таргийг бүрэлдэж дуусмагц сэрүүн газарт тавьж хурдан хөргөнө. Таргийг хөрсний дараа ургамлын тос, элсэн чихрийг хийж, жигдэртэл нь сайн хутгаж өгнө. (Бүрсэн таргийг сэрүүн газарт 48 цагаас илүүгүй хугацаагаар хадгалж хэрэглэнэ. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө)

1 Comment

Leave a Reply