Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж, өндөг (өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна), давс, цөцгийн тос эсвэл ургамлын тосыг нэмж, сүүгээр шингэлэн найруулна.
Орц: Сүү шаазан аягаар 1 бүтэн 1/4
Төмс дунд зэргийн 2 ширхэг төмс
Цөцгийн тос эсвэл
ургамлын тос хоолны халбагаар 1
цайны халбагаар 1
Өндөг ¼ ш
Гурил цайны халбагаар 1
Гарц: 400 мл
Тэжээллэг чанар: уураг 15.8 гр, тослог 24.2 гр,
нүүрс ус 65.3 гр,
Илчлэг 542.2 ккал
Бэлтгэх арга: Төмсөө угааж хальслаад дахин угаана. Тэгээд давстай халуун усанд бүтнээр нь хийж болтол нь чанана. Болсон төмсийг халуунаар нь нухаад тусгай саванд хийж, өндөг (өндгөө тусад нь түүхийгээр сайтар хутгаад хоолны халбагаар 1 авна), давс, цөцгийн тос эсвэл ургамлын тосыг нэмж, сүүгээр шингэлэн найруулна. Найруулсан шөлөнд гурил цацаж буцалгана. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө. Хүүхдийн хоол.