Ядаргааны эсрэг В-ийн супер комплекс

Оюуны болон биеийн ачаалалд орсон хүн бүхэн алдагдсан амин дэмээ энэхүү Ядаргааны эсрэг В-ийн супер комплексоор дахин сэргээнэ үү.

Энэхүү өндөр тунгаар хийгдсэн В амин дэмийн комплекс нь В1 /тиамин/, В2 /рибофлавин/, В3 /ниацин/, В5 /пантотений хүчил/, В6 /пиридоксин/, В9 /фолийн хүчил/, В12 /цианокобаламин/, биотин, витамин С болон пара-аминобензойны хүчил, инозитол зэрэг бусад шаардлагатай амин дэм, эрдэс бодис найрлагандаа агуулсан тул  үүнийг хэрэглэснээр таны ажлын эрч хүч дахин сэргэх болно.

В-ийн төрлийн амин дэмүүд нь биед чухал хэрэгтэй бөгөөд бүдүүн гэдсэнд нийлэгжиж, биед шингэснээр олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал өөх тосны солилцоонд оролцож, цусны эргэлтийг идэвхжүүлэн, биеийн дархлааг сайжруулах, ходоодны хүчил ялгаралтанд нөлөөлж, элэг цөсний үйл ажиллагааг дэмжиж, элэг өөхлөхөөс урьдчилан сэргийлэх, цусан дахь холестерины хэмжээг бууруулах, амин хүчил, нүүрстөрөгч, устөрөгчийн солилцоонд оролцох, тархи, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжих, жирэмсэн эхчүүдийн үр хөврөлийн хөгжлийг дэмжих, амьсгалын замын системийн үйл ажиллагааг дэмжих гэх мэт олон үйлчилгээ үзүүлдэг.

В-ийн төрлийн амин дэм биед дутагдахад дараах шинж тэмдгүүд ажиглагддаг. Үүнд: амны хөндий үрэвсэх, уруул хатах, нойргүйдэх, мэдрэлийн ядаргаанд орох, бие тавгүйтэх, уцаарлах, сандрах, тайван бус болох, цус багадах, амны хөндий болон амьсгалын замын эрхтэнүүд, нүүрний болон хүзүүний үсэрхэг газруудаар харшилын шинжтэй юм гарах, үс унах, өнгө нь алдагдаж хуурайших, арьсны өнгө алдагдах, хоолны дуршил муудах, гүйлгэх буюу шингэн алдах, халуурах, жирэмсэн эхчүүдийн хувьд бөөлжис цутгах, толгой эргэх гэх мэт.

В амин дэм -ийн дутагдал нь олон шалтгаанаас үүсдэг. Жишээлбэл: удаан хугацааны туршид буруу хооллох, архинд донтох, хоол боловсруулах системийн өөрчлөлт, үүнтэй холбоотой эмгэгүүд, бодисын солилцоо муудах, ходоодны хүчил багасах, элэгний өвчин  зэрэг нь гол шалтгаан болдог байна.

Энэхүү бэлдмэл нь мөн С амин дэмээр давхар баяжигдсан тул С амин дэмийн гайхамшигт үйлчилгээг давхар үзүүлнэ. Үүнд: В-ийн төрлийн амин дэмийн шингэц болон нүүрстөрөгчийн солилцоог дэмжих, чөлөөт радикалын сөрөг нөлөөг дарах, хөгшрөлтийг удаашруулах гэх мэт олон сайн үйлчилгээг дурдаж болно.

Хэрэглэх заавар:

Хоолны нэмэлт тэжээл болгон, 1 капсулаар өдөрт 1-2 удаа усаар даруулж ууна.

7 Comments

  1. zochin

    hi . ydargaanii esreg ene emiig haanaas awah bolomjtoi we .zaaj ogch tuslaach .

  2. americhiin 350sh B kompleks,400sh multivitamin,chanariin batalgaatai turul buriin vitamin zarna gerelee888@yahoo.com ruu bolon 98995717 ruu holbogdooroi

  3. shagai

    hi . B kompleks-g haanaas avah be? hulhi uguig ne yaj medeh be meddeg hun bval heleed uguuch gerlee naad utas chine eroosoo holbogdohgui bnshdee

  4. TUNGAA

    shagaid buh emiin sand b denk gesen b vitamin bgaa ter chin l ene bna. yer n emiig hunees bisg emiin sangaas awh n zuw shuu teriig bi hereglej uzsen ih sain yum bna lee ih yadraad baiwal salimontoi hamt hergleed uzeerei nadad bol ih sain nuluulsun ..

  5. gerlee

    americiin kirkland frimiin B compleks 300 shirhegtei,mun omego 3, multibitamin,C vitamnin zereg zarj bna, 99081936

  6. Zolboo

    yamar heregtei medeelel ve bayrlalaa ta buhend.Tgeed ene vitamin chin yamar unetei gaduur zaragddin be

  7. B vitaminii kompleksiig yaj hergelehuu zaawal taiulahuu

Leave a Reply