Тэжээллэг зутан

Зутанг бэлтгэхдээ сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж аваад гарсан шар сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааг цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана.

Орц: Шар сүү шаазан аягаар 2/3

Ээдэм хоолны халбагаар 1

Хүүхдийн будаа хоолны халбагаар 1

Төмсний гурил цайны халбагаар 1/3

Элсэн чихэр цайны халбагаар 1

Цөцгийн тос эсвэл

ургамлын тос цайны халбагаар 1

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 5.7 гр, тослог 10.7 гр,

нүүрс ус 26.9 гр,

Илчлэг 226.8 ккал

Бэлтгэх арга: Зутанг бэлтгэхдээ сүүгээ ээдүүлж ээдмийг шүүж аваад гарсан шар сүүг буцалтал нь халааж дээр нь хүүхдийн будааг цацаж хийн зөөлөн гал дээр 15 минут хутгаж буцалгана. Дараа нь сайтар нухсан ээдэм, цөцгийн тос, элсэн чихрээ хийж модон хутгуур буюу зориулалтын холигчоор жигдэртэл нь хольж хутгана. Бэлэн болсон тэжээллэг зутанг бэлдсэн даруйд хүүхдэд өгнө.

/Шүүсэн ээдмийг халуунаар нь сайтар няцалж нухаж жижиглэсэн байна/. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Leave a Reply