Ногооны зутан

Ногоогоо сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна.

Орц:

Лууван дунд зэргийн 1/8

Төмс дунд зэргийн 1/2

Манжин дээрхи луувангийн хиртэй

Улаан лооль дунд зэргийн 1/2

Яс буюу махын шөл шаазан аягаар 1

Ургамлын тос хоолны халбагаар 1

Цөцгий хоолны халбагаар 2

Гурил цайны халбагаар 1

Гарц: 250 гр

Тэжээллэг чанар: уураг 2.3 гр, тослог 14.3 гр,

нүүрс ус 9.7 гр,

Илчлэг 176.6 ккал

Бэлтгэх арга: Ногоогоо (улаан лоолиос бусад) сайтар угааж цэвэрлээд давстай усанд чанана. Чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нунтаглана. Нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана. Шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна. Шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана. Гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө. Хүүхдэд өгөхдөө цөцгий нэмж өгнө. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.