Бяслаг хатаамжийн дэвтээмэл

Жорын дагуу хэмжиж авсан цөцгий, ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно.

Орц:

Талхны хатаамж хатаасан талх 5 хэрчим

Цөцгий цайны халбагаар 1

Ээдэм эсвэл

шинэ бяслаг 20 гр (шаазан аяганы 2/3 хэмжээний сүүг ээдүүлэн ээдмийг авна)

Элсэн чихэр цайны халбагаар 1

Буцалсан халуун ус шаазан аяганы 2/3

Гарц: 200 мл

Тэжээллэг чанар: уураг 5.9 гр, тослог 10.4 гр,

нүүрс ус 28.6 гр,

Илчлэг 230.8 ккал

Бэлтгэх арга: Жорын дагуу хэмжиж авсан цөцгий, ээдэм, элсэн чихэр, хатаамж зэргийг халуун устай, тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ. Дараа нь бүх зүйлийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал маягийн болгоно.

Талхны хатаамжийг бэлтгэхдээ: талхыг 5-7 мм-ийн зузаантай зүсэж хайруулын таваг буюу шарах пийшэнд хийж зөөлөн гал дээр шаргал туяатай болтол нь хатаана. Хүүхдэд 7 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоол болгон өгөх буюу гэдэс ходоодны хямралаар удаан өвдсөн, уураг илчлэгийн дутагдлын үед эмчилгээний журмаар өгнө.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.