Ээдэм жимсний холимог

Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр, өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж, дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна. Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхрүүлж шарна.

Орц:

Ээдэм 3 аяга сүүг ээдүүлэн ээдмийг нь авна. (100 гр)

Элсэн чихэр цайны халбагаар 1

Гурил цайны халбагаар 1 бүтэн, 1/2

Өндөг ¼ ш

Цөцгийн тос цайны халбагаар 2

Хатаасан жимс (үзэм) хоолны халбагаар 2

Гарц: 185 гр

Тэжээллэг чанар: уураг 20.4 гр, тослог 10.2 гр,

нүүрс ус 36.1 гр,

Илчлэг 246.8 ккал

Бэлтгэх арга: Ээдмээ сайтар нухаж гурил, элсэн чихэр, өндөгтэй холино. Хуурай жимсээ угааж, дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна. Нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж, бөөрөнхийлж гурилд өнхрүүлж шарна. Хүүхдэд 10-11 сартайгаас нэмэгдэл хоол болгож өгнө.

Leave a Reply