Луувантай ээдэм

Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна.

Орц:

Лууван дунд зэргийн 1 бүтэн, ½

Өрмийг нь авсан

сүүний ээдэм 3 шаазан аяга сүүг ээдүүлэн ээдмийг нь авна

Элсэн чихэр цайны халбагаар 1

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 17.6 гр, тослог 9.0 гр,

нүүрс ус 15.4 гр,

Илчлэг 213.1 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын лууванг ялган авч бүлээн усаар сайн угааж нимгэн хальслаад дахин угааж 25-30 минутын турш тагтай саванд болтол нь чанана. Болсон луувангаа машиндах буюу модон нухуураар сайтар нухна. Дараа нь ээдмээ мөн сайтар нухаад түрүүчийн нухаж бэлтгэсэн луувантайгаа хольж элсэн чихрээр амтлан, хэлбэрт оруулан таваглана.

Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн нэмэгдэл хоол -онд долоо хоногт 2-3 удаа өгнө. Сульдаа, тураал, суулгалт өвчтэй хүүхдэд эмчилгээний журмаар өгнө.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.