Төмсний нухаш

Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно.

Орц:

Дунд зэргийн төмс нэг бүтэн ½

Сүү

Давс амтлах төдий

Цөцгийн тос цайны халбагаар 1

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 5.4 гр, тослог 6.3 гр,

нүүрс ус 37.9 гр,

Илчлэг 228.8 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын төмсийг ялган авч хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг нимгэн цэвэрлэж дахин угааж усанд 20-25 минутын турш болтол нь чанана. Чанасан төмсөө халуунаар нь машиндаж эсвэл нухуураар нухаж нэгэн жигд болгоно. Нухсан төмсөн дээрээ сүү, цөцгийн тос, давсны уусмал зэргийг нэмж дахин жигдэртэл нь нухаж холино.

Бэлэн болсон төмсний нухашийг 7 сартайгаас нэмэгдэл хоол -онд өгнө.

1 Comment

  1. tsengel

    Танай хоолны жор үнэхээр таалагдаж байна. Материал нь ч бас хямд юмаар л хийх юм байна.

Leave a Reply