Бантан

Хальс, өөхгүй зөөлөн ширхэгтэй мах сонгон авч жижиг хярж хөшиглөх буюу 2-3 дахин машиндана. Эсвэл хөлдүү махыг үрүүрт үрж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаагаад үрүүрээр үрж жижиглэнэ. Мах, луувангаа халуун шөл буюу усанд хийж 3-4 минут буцалгана.

Орц:

Мах 30 гр

Гурил хоолны халбагаар 1

Шөл эсвэл ус шаазан аяганы 2/3

Сонгино бага зэрэг

Давс амтлах төдий

Ургамлын тос хоолны халбагаар 1

Өндөг ½ ш

Шар лууван дунд зэргийн 1/5

Гарц: 200 мл

Тэжээллэг чанар: уураг 11.2 гр, тослог 13.2 гр,

нүүрс ус 18.3 гр,

Илчлэг 238.6 ккал

Бэлтгэх арга: Хальс, өөхгүй зөөлөн ширхэгтэй мах сонгон авч жижиг хярж хөшиглөх буюу 2-3 дахин машиндана. Эсвэл хөлдүү махыг үрүүрт үрж бэлтгэнэ. Лууванг арилгаж угаагаад үрүүрээр үрж жижиглэнэ. Мах, луувангаа халуун шөл буюу усанд хийж 3-4 минут буцалгана. Буцалгах явцдаа шөлний нитгэлийг хамж авна. Буцалж буй шөлөндөө бантангийн гурилын үйрмэгийг самран хийж тасралтгүй хутгаж буцалгана. Буцалгах явцдаа өндгөө сайтар хутгаж хийнэ. Гаргах үедээ давс, жижиглэн хэрчсэн сонгиноор амтлана. Хүүхдэд 6 сартайгаас эхлэн өгнө.

2 Comments

  1. ne

    undug hiideg ni sonin sanagdlaaa

  2. эээж

    huuhdiin hooliig songinoor amtalj boldiiiiimuuuu

    undug yagaad hoolond ni hiij bgaam bee

Leave a Reply