Махны шөлөнд хийсэн төмсний зутан

Төмсөө хүйтэн усаар шороог угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана.чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөнд бага багаар хийж, зориулалтын буюу модон хутгуураар сайтар цохиж хутгана.дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно.

Орц:

Төмс дунд зэргийн 1 бүтэн 1/2

Цөцгийн тос амны хоолны халбагаар 1/2

Гурил цайны халбагаар 1

Өндөгний шар 1/4ш

Сүү амны хоолны халбагаар 2

Яс эсвэл махны шөл шаазан аягаар 1

Гарц: 400мл

Тэжээллэг чанар: уураг 5.7 гр, тослог 8.3 гр,

нүүрс ус 43.0 гр,

Илчлэг 270.6 ккал

Бэлтгэх арга: Төмсөө хүйтэн усаар шороог угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана.чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөнд бага багаар хийж, зориулалтын буюу модон хутгуураар сайтар цохиж хутгана.дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно. Өгөхдөө цөцгийн тос хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэлт хоол хэлбэрээр өгч болно.

Leave a Reply