Махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж, цөцгийн тос, давс хийж сайтар хольж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь бүлээн усан дор тавьж 3-5 минут жигнэж ариутган бэлэн болгоно.
Орц:
өөхгүй мах 160 гр
дээд гурил цайны халбагаар ½
сүү хоолны халбагаар 1
цөцгийн тос цайны халбагаар 1
давс амтлах төдий
Гарц: 200 гр
Тэжээллэг чанар: уураг 34.8 гр тослог 15.3 гр,
нүүрс ус 4 .6 гр,
Илчлэг 306.4 ккал
Бэлтгэх арга: Махыг багахан усанд хийж болтол нь чанана. Болсон махаа 3-4 удаа машиндаад, гурилаа сүүгээр зуурч хутгаж буцалгаад махны таташтай хольж, цөцгийн тос, давс хийж сайтар хольж хутгаад шаазан аяганд хийж аягатай нь бүлээн усан дор тавьж 3-5 минут жигнэж ариутган бэлэн болгоно. Махны нухашийг хүүхдэд 8-9 сартайгаас нэмэгдэл хоолонд төмсний нухаштай өгнө.