Загасны махан нухаш

Загасны махыг яснаас салгаж (ясыг сайтар түүж авна) дэвтээсэн талхтай (урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ) хольж машиндаж шанз бэлдэнэ. Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна.

Орц:

Загасны мах 250 гр

Талх 1 хэрчим

Сүү хоолны халбагаар 1

цайны халбагаар 1

Өндөг 1/4ш

Цөцгийн тос цайны халбагаар 1

Гарц: 220 гр

Тэжээллэг чанар: уураг 50.7 гр, тослог 8.4 гр,

нүүрс ус 8.7 гр,

Илчлэг 314.0 ккал

Бэлтгэх арга: Загасны махыг яснаас салгаж (ясыг сайтар түүж авна) дэвтээсэн талхтай (урьдчилан талхан дээрээ сүүгээ хийж дэвтээ) хольж машиндаж шанз бэлдэнэ. Бэлтгэсэн шанзан дээр зөөлрүүлсэн цөцгийн тос өндөгний шар уураг зэргийг нэмээд нухна. Дараа нь өндөгний цагаан уургийг хөөсөртөл нь бүлээд шанзандаа хийж болгоомжтой зөөлөн хутгана. Бэлтгэсэн шанзаа тосолсон хэвэнд хийгээд ууранд жигнэнэ. Бэлэн болсон нухашийг хэвлэн зүсээд, таваглан хачир тавьж, сүмс буюу хайлуулсан цөцгийн тос дусааж өгнө.

Хүүхдэд 7-8 сартайгаас ногооны нухаштай өгнө.

Leave a Reply