Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино.
Орц:
Элэг 165 гр
Сонгино дунд зэргийн 1/6
Давс чимх
Сүү хоолны халбагаар 1,
цайны халбагаар 1
Талх 1 хэрчим
Талхны нунтаг
хатаамж хоолны халбагаар 1
Гарц: 150 гр
Тэжээллэг чанар: уураг 27.0 гр, тослог 8.1 гр,
нүүрс ус 36.7 гр,
Илчлэг 327.0 ккал
Бэлтгэх арга: Бод ба бог малын элгийг цэвэрлэж угаасны дараа 2-3 минут чанана. Чанаж хөргөсөн элгийг жижиглэн хэрчиж дэвтээсэн талхны хамт машиндана. Машиндсан элгийг давс, сонгиноор амталж холино. Бэлтгэсэн шанзыг котлетны хэлбэрт оруулж, нунтаг хатаамжинд өнхрүүлж, бага тосонд 2 талд нь хайрс болтол нь шарна. Бэлэн котлетыг нухсан төмс, жигнэсэн байцаагаар хачирлаж, цөцгийн тос буюу цагаан сүмс дусаж өгнө. Нэгээс дээш насны хүүхдэд 7-14 хоногт нэг удаа нухаштай өгнө.