Уушгины бөөрөнцөг

Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж сонгиноор амталж холино. Холисон шанзыг жижиг жижгээр таслан авч, бөөрөнхий хэлбэрт оруулж, талхны нунтаг хатаамжинд өнхрүүлж тослосон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна.

Орц:

Уушги 50 гр

Өндөг 1/2 ш

Цөцгий цайны халбагаар 1

Сонгино амтлах төдий

Төмсний гурил цайны халбагаар 2/3

Ус цайны халбагаар 1/2

Гарц: 100 гр

Тэжээллэг чанар: уураг 10.9 гр, тослог 6.7 гр,

нүүрс ус 4.4 гр,

Илчлэг 121.7 ккал

Бэлтгэх арга: Уушгийг судас, шөрмөснөөс нь салгаж, жижиг шүүртэй машинаар машиндана. Машиндсан уушгинд төмсний гурил, өндөг нэмж сонгиноор амталж холино. Холисон шанзыг жижиг жижгээр таслан авч, бөөрөнхий хэлбэрт оруулж, талхны нунтаг хатаамжинд өнхрүүлж тослосон хайруулын тавганд буюу шарах шүүгээнд болтол нь шарна. Бэлэн болсон бөөрөнцгийг нэг тавганд 4-5 ширхэг байхаар таваглаж сүмс буюу хайлсан цөцгийн тос дусааж хачирлаж өгнө. Нэгээс дээш насны хүүхдэд өгнө.

Leave a Reply