Жимсний зутан

Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ.

Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Төмсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү ээдэм, будаа гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.

1 thought on “Жимсний зутан”

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.