Шинэ жимс жимсгэний зутан

Жимсээ цэвэрлэж ялгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялгаж авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус (20 гр шаазанд 100-150 мл усаар бодож) хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана.

Орц:

Үхрийн нүд хоолны халбагаар 1 бүтэн, 1/2

(нэрс, аньс г.м) хоолны халбагаар 1

Элсэн чихэр цайны халбагаар 1/2

Ус шаазан аягаар 1

Төмсний гурил цайны халбагаар 1

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 0.2 гр, тослог 0.0 гр,

нүүрс ус 34.3 гр,

Илчлэг 140.9 ккал

Бэлтгэх арга: Жимсээ цэвэрлэж ялгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялгаж авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус (20 гр шаазанд 100-150 мл усаар бодож) хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана. Гарсан шүүсийг 2 хувааж нэг хэсгийг нь хөргөж төмсний гурилаар зуурна. Нөгөө хэсэгт элсэн чихэр нэмж дахин буцлах хүртэл хутгаж халаана. Халаах явцад зуурсан төмсний гурилыг хийж дахин хутгаж халаана. Дээр нь анхны шүүж авсан жимсний шүүсээ нэмнэ. Дараа нь элсэн чихэр цацсан буюу норгосон хэвэнд зутангаа хийж хөргөнө. Хөрсний дараа хэвнээс салгаж таваглаад жимсний чанамал буюу жимсний шүүсийг хийж өгнө.

Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 30-50 гр-аар өгнө.

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.