Эхийн сүүг ямааны сүү орлох нь

Ямааны сүү нь хүүхдэд их тустай гэж манай ард түмэн эртнээс нааш ярьсаар ирсэн. Энэ талын дотоод, гадаадын судалгаа ч нэлээд байдаг. Эрдэмтэд үнээний сүүнд мэдрэмтгий хүүхдэд ямааны сүү сайн зохидог гэж баталдаг юм.

Энэ юутай холбоотой юм бол? Энэ талаар РАМН москвагийн хоол судлалын Институтын Хүүхдийн хэлстийн эрхлэгч, анагаах ухааны доктор профессор Игорь Яковлевич Конь ярьж өгнө.

Үнээ, ямааны сүүний уураг дахь физик-хими болоод биеийн дархлааг сайжруулах шинж чанар нь ялгаатай. Эдгээр шинж тэмдгээр бол ямааны сүү нь хөхний сүүний уургийг илүү санагдуулдаг юм. Ямар ч сүүний уураг биеийн дотор ормогцоо  бөөгнөрч, өтгөрдөг. Тэгвэл ямаа, хөхний сүү нь өтгөрөхдөө үнээний сүүнээс илүү зөөлөн, олон жижиг хайрс болон задардаг тул ходоодонд эзлэх зай, нягтралын хувьд бага, хөнгөн байдаг юм.

Өөр нэгэн чухал зүйл бол хүүхдэд харшил өгдөг үнээний сүүнд агуулагдах уураг ямааны сүүнд байдаггүй. Энэ уураг бага насны хүүхдэд арьсыг өвчлүүлэн, үрэвслүүлдэг. Энэ нь цаашлаад “гуурсан хоолой нь астм буюу багтраа ” гэх өвчинд хувиран шилжих нь бий.

Ямааны сүү нь өвчлөх төдийгүй хүндрэх магадлалыг мэдэгдэхүйцээр багасгадаг. Ямааны сүүний тос ч багачуудад тустай. Үнээнийхээс ялгаатай нь эгэл хэсгүүд нь хамаагүй жижиг, наалдаж, өнгөр суулгадаггүй юм. Найрлагад нь тусгай тослог хүчлүүд агуулагддаг тул шингэц сайтай байх үндэс болдог. Бяцхан жаалуудын маань ходоодонд яг л тохирох эд юм.

Үнээний сүүн дээр түшиглэн бэлдсэн тэжээл нь угжны хүүхдийн гэдсээр нь хатгуулан өвтгүүлэх нь бий. Ямааны сүүг ашигласан сүү нь энэ асуудлыг шийдэхэд тустай. Сүүлийн үеийн судалгаагаар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа доголддог ямарч өвчлөлтэй хүүхдэд тустай төдийгүй үнээний сүүнээс ч дутахааргүй жин нэмдэг болохыг тогтоосон юм.

Ямааны сүү нь арьс, хараанд сайн А амин дэмээр баялаг, исэлдэх үйл явцыг сайжруулдаг РР амин дэм агуулдаг.

Бүх талаараа өөгүй байна гэж юу байхав. Ямааны сүү нь үнээнийхээс бага төмөр агуулдаг. Гэхдээ хөхний сүүнд ч мөн төмөрийн агууламж бага байдгийг тооцвол боломжийн мэт. Гагцхүү В бүлгийн зарим амин дэм болоод фолиевийн хүчлийн хэмжээ бага байдгаас болоод нялх, нярай хүүхдэд ямааны сүүг дангаар нь хэрэглэхад саад тотгор болж байгаа юм.

Эхийн сүү -г орлох эрдэнэ гэж юу байхав. Гэхдээ харшил өгдөг  үнээний болоод шар буурцагийн сүү, чамгүй үнэтэй гидролизын тэжээлээс гадна өнөөдөр гурав дахь буюу ямааны сүүн дээр түшиглэсэн тэжээл худалдаанд гарах болов.

1 Comment

  1. Binderiya

    sain baina uu? ymaanii suun deer tushiglen gargasan suug hudalddag yum bolov uu? bi huuhdee ugjaar hoollodog ymar suu hudaldan avah ve

Leave a Reply