1.5-2 настай хүүхдийн хооллох зарчим

Энэ наснаас хүүхэд дөрвөн удаагийн хооллох дэглэмт шилжинэ. Нэг өдөрт хүртэх хоолноос өглөөний цай 25%, үдийн хоол 30-35%, их үдийн цай 15-20%, оройн хоол 25% эзэлнэ.

Хоолонд орох бүх хүнсээ заавал машиндан бэлтгэх шаардлагагүй, сайтар чанаж, жигнэн сэрээгээр жижиглэн өгч болно. Жүрж, бэрсүүт жүрж, усан үзэм, тоор, чангааз зэрэг жимс, жимсгэнийг жижиглэн өгөхдөө хальсийг нь авч байх хэрэгтэйг бүү март. Шарсан, хуурсан хоол урьдын адил хориотой.

Салатны ногоог жижиг бус том үрүүлээр үрж болно. Хэмжээ нь бол хоолны халбагын дайтай болж нэмэгдэнэ. Ногооны төрөл зүйлийн тухайд манжин, өнгөт байцаа, вандуй (бяцлан өгөх) зэргээр баяжуул. Хүүхдийн будааны эгнээг ч цагаан, шар, хүүхдийн, хөц, арвайн, “Геркулес” гэх овъёсон агшаамал будаагаар тэл.

Махаа урьдын адил машиндаж юм уу татаж, нэг бол ялз болгон хэрэглэ.  Хоёр нас хүртэл хүүхдэд утсан хиам төдийгүй бүр сувиллын хиам ч өгч болохгүй.

Варень юм уу жимстэй талх бэлдэхдээ заавал цааган талх хэрэглэх албагүй. Жимсний нэг өдрийн хэрэгцээ 100-130г. Сэлгэж хэрэглэж занш. Жимс ногоо ховорддог өвөл, хаврын улиралд хүүхдэд С амин дэм ихээр дутагддаг. Үүний эсрэг хүүхдийнхээ цэсэнд нохойн хошууг буцалсан усанд хандлан уулга. Нэг өдрийн С амин дэмийн хэрэгцээг ½ шилэн аяга хангана.

Ногоонд эрдэс давс ихээр агуулагдах тул нэг хоёрдугаар хоолонд түлхүү оруул. Ногоондоо багахан ус хийж, битүү таглан зөөлөн гал дээр жигнэ.  Ингэхдээ масло юм уу ургамлын тос жаахан хийхээ мартав. Хонины сүүл ч байсан болно.

Хүүхэд жигнэмэг, бялуу, кекс гэх мэт амттанд дуртай. Эдгээрийг гагцхүү сахар, тос ихээр агуулдаг дээд цагаан гурилаар л хийдэг тул илчлэг их. Тэгтэл хүүхдийн бие организмд шаардлагатай уураг, амин дэм, эрдэс давс бага байдаг.

Хүүхдийн хоолыг урьдчилан бэлтгэж, дараагаар нь халааж өгөх маягаар бэлгэх нь зохисгүй. Энэ нь хоолны амтыг өөрчлөөд зогсохгүй, бүрдэл хэсгүүдийн чанарт муугаар нөлөөлдөг.

Энэ насанд хүүхдийн зажлах үйл удаан, асгаж зутгасан хэвээр байдаг. Иймд зарим эцэг эх цаг хэмнэх үүднээс нэг, хоёрдугаар хоолыг нь холиж, дээрээс нь талхыг үүрүүлэн хийж өгөх нь бий. Хоол нь чанараа алдахгүй ч, хоолны дуршил хөдөлгөхөөр амттай харагддагүй төдийгүй хүүхэд хүнсний бүтээгдэхүүн, хоол тус бүрийн амтыг бүрэн таньж мэдэхэд хэцүү, нарийн дэс дараалалтай хооллох журманд суралцаж чадахгүй.

Нас нэмэгдэхийн хэрээр хүүхдийн таалдаг амт чанар өөрчлөгддөг. Хүүхэд бүрийн таашаадаг хоол унд, түлхүү хэрэглэх бүтээгдэхүүнд ч ялгаа илэрдэг учир хоол хийж өгөхдөө эдгээр хүчин зүйлийг бодолцох нь зүйтэй.

Зарим хүүхдүүд шохой, шавар, элс идэх нь бий. Энэ нь нэг л төрлийн хоолоор дагнан, ногоо жимс бага өгснөөр хүүхдийн бие организмд кальци, эрдэс бодисын хэмжээ дутдагдаж байгааг илэрхийлнэ.

Баримжаалах цэс

өглөөний унд:

хүүхдийн будаа алимны пудинг /чунз/  -150г

сүү       -150лм

масло, бяслагтай цагаан талх   -5г/10г/30г

өдрийн хоол:

лууван алимны салат    -30г

сүүнд чанасан вермишель /нарийн гоймон/  -100мл

махан шанзтай төмсний зраз   -120г

хатаасан жимсний компот    -100г

хар талх      -20

их үдийн цай:

жимсний нухаш     -100г

сүү       -150мл

жигнэмэг      -10г

оройн хоол:

алимтай жигнэсэн байцаа    -150г

тараг       -150мл

маслотой цагаан талх    -5г/30г

Бүтээгдэхүүний нэг өдрийн хэрэгцээ (г, мл)

Буудайн талх   -60

Хөх тарианы талх  -20

Гурил     -15

Тариа будаа, гоймон  -30

Жигнэмэг    -10

Төмс    -150

Бүх төрлийн ногоо  -150

Шинэхэн жимс  -130

Сахар     -60

Хатаасан жимс  -15

Мах, элэг   -60

Загасны цул мах  -15

Өндөг    -1/2

Цэвэр масло   -15

Ургамлын тос  -5

Ээдэм     -70

Сүү     -700

Цөцгий   -10

Бяслаг    -3

Цай     -0,2

Какао     -0,2

Давс    -5

4 Comments

  1. oyunmaa

    printleh geed oruulah getel bolohgui yum yaah we?
    bas manai huuhdiig emee owoo ni heterhii ih hoollood bna geed bh yum er ni ih hoolloh yum bol bi mirai ihtei hurdan tom boloh bolow u? gj bodoh ni zow uu?

  2. bs

    Word deeree huulaad hevleed gargachihaa hoo Estoi heregtei medeelluud bn aaa bi bas tegeh gj bn aa

  3. hvvhdiin hoolnii jor baival zvgeer bna.bas yaj hiih ni todorhoi bh

  4. diishmaa

    yag iim daraalalaar ugvl zugeer uu

Leave a Reply