2-3 настай хүүхдийн хооллох зарчим

Өдий насанд хүүхдийн бие организмын хүчин чадал улам л боловсронгуй болно. Сүүн шүднүүд ургаж гүйцэн, зажлах үйл ажиллагаанд оролцох булчингууд чангаран бараг ямар ч хоолыг идэх боломжтой болно.

Урьд зөвлөж байсан махны төрөл дээр нэмээд тарган бус хонины махыг хаяадаа хэрэглэ. Махаа заавал машиндах шаардлагагүй, дунд зэргийн хэрчилттэй мах байж болно. Удаан шингэцтэй галуу, нугасны мах, утсан хиам мэтийн утаж боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлхийх хэрэгтэй. Хаяа өдрийн цагаар хүүхэддээ сувиллын-чанамал өөхгүй хиам өгч харин болно.

Элэг урьдын адил цэсэнд онцгой байр суурь эзэлсээр байх болно. Элэг нь тэжээллэг, боловсрохдоо хялбар уургаар баялаг төдийгүй тусгай элемэнтүүд болох эрдэс давс, амин дэмтэй, цус төлжүүлэх, хоол боловсруулах үйлийг өдөөгч гликоген хэмээх амьтны гаралтай цардуулаар элбэг хоол юм. Элгээ заавал машиндах албагүй бөгөөд төрөл бүрийн ногоон хамтаар зөөлөн гал дээр усанд жигнэн болгож болно. Өдийн насны хүүхдэд шинээр нэмж гоймон, будаа, төрөл бүрийн ногоотой жигнэсэн махнаас бүрдэх хоолыг оруул. Нэг өдөрт оногдох махны хэмжээ 90 г. Үүнд төрөл бүрийн хиам болон махан бүтээгдэхүүн орсон болно.

Загасны махны нэг өдрийн хэмжээ 30 г. Ийм жаахан махаар хоол хийнэ гэж юу байхав. Иймд нэг долоо хоногийн норм болох 210 г-ыг 2-3 хуваан бэлтгэж болно. Том яс багатай далайн болон голын ямар ч төрлийн загас хэрэглэж болох ч, загасны цул мах илүү. Загасаа усанд чанах юм уу өөрийнх шөлөнд нь бага зэргийн тос хийж юм уу лууван сонгинотой хамт бэлтгэж болно.

Ээдэм урьдын адил хүндтэй байр суурь эзэлнэ. Чанасан өндөг одоо харин өгч болно.

Сүүний нэг өдрийн хэмжээ 600 мл болж бага зэрэг буурах бөгөөд үүнээс 200 мл-ийг тараг нөхөж байх ёстой.

Ургамлын тосны хэмжээ өдөрт 6г болж, харин масло 17 г болж нэмэгдэнэ.

Хүүхэд эрдэс бодисоо нэг өдрийн хоолны зонхилох хувийг эзлэх хүнсний ногооноос олж авна. Бага зэргийн усанд болгох юм уу зөөлөн гал дээр жигнэх  аргыг голчлон хэрэглэх бөгөөд нэг, хоёрдугаар хоолоо ногоон сонгино, петрушка, яншуй, цоохор майлз зэрэг навчит ногоогоор амтлах нь зүй. Өдөрт 250 г багагүй ногоо хэрэглэж байх нь зохистой. Төмс – 220 г, хальстай нь чанах арга маш сайн. Ногооноос шинэхэн лооль, өргөст хэмх, баклажан, редиска гэх мэт. Даршилсан өргөст хэмх, улаан лооль зэргийг өвлийн улиралд бага хэмжээтэй хэрэглэж болно. Буурцагт төрлийн  /вандуй, шош/ ногоо нь шинж чанарынхаа хувьд амуу будааны төрөлтэй ижилхэн байдаг ч, их хэмжээний уураг агуулдагаараа ялгаатай. Энэ төрлийн хүнсийг хоолных нь цэсэнд долоо хоногт 1-2 удаа оруулж байх. Үр хүүхэддээ зүсэм шийгуа, амтат гуа өгч одоо болно. Жимс, жимсгэнийг хүүхэд төдийлөн хэтрүүлэн идээд байдаггүй тул хязгаарлах гэж оролдсоны хэрэггүй.

Бүх төрлийн амттанг хүүдээ хоолных нь дараа л өгч заншаарай. Хоолоо идэх цаг нь болоогүй ч, хүүхэд тань өлсөөд байвал алим юм уу чихэрлэг бус жимсгэнэ, жимс аль эсвэл ногооны салат багахан бэлгэж өгөхөд гэмгүй. Жимс, ногоо нь илчлэг багатай тул хоолны дуршилыг бууруулдаггүй, цатгалан байдлыг удаан хадгалдаггүй.

Талхны нэг өдрийн норм 100 г, үүнд гэрийн аргаар бэлтгэсэн нарийн боов зэрэг орно. Хүүхэд тань цагаан, хар талхны алийг нь ч идэж чадахаар болсон тул жигнэмэг зайлшгүй хүнсний тоонд орох албаггүй.

Хоолны дуршилыг нэмэгдүүлэх үүднээс дан сүүний оронд сүүтэй цай, долоо хоногт 1-2 удаа халуун шоколад буюу какаогоор орлуулж бас болно.

Цэсэнд орж буй өөрчлөлтийг аажуу байдлаар явуулах хэрэгтэй.

Хүүхэд нэг насандаа халбага бариж сурах ёстой бол, хоёр настайгаасаа сэрээгээр хооллож сурах хэрэгтэй.

Энэ хугацаанд хүүхэд:

  • Хоолны өмнө гараа угаах

  • Асгаж цутгалгүй идэх

  • Халбага зөв барьж сурах

  • Амын цаас хэрэглэж сурах, ингэхдээ цаасаа өөрөө авч, хаяж занших

  • Хоолоо идэж дуусахаас өмнө ширээнээсээ босохгүй байх

  • Бусаддаа садаа болохгүй байх

  • Хооллож дуусаад хэлүүлэлгүй талархаж сурах

Баримжаалах цэс

өглөөний унд:

нухсан төмс, чанасан өндөгний рулет  – 200г

хярам           – 150л

маслотой цагаан талх        – 5г/20г

өдрийн хоол:

шинэхэн байцааны салат   -40г

загасны шөл     -150мл

будаа юм уу хөц будаатай зраз мах  -150 г

их үдийн цай:

сүү     – 150мл

алимны пирог/ кекс    -150г

оройн хоол:

байцааны котлет    -200г

шинэхэн тараг    -150мл

масло, бяслагтай цагаан талх  -5г/10г/20г

3 Comments

  1. ganaa

    5 настай хүүхэд зогсолтгүй хэхрээд зогисоод (өмхий биш, хоолны дуршил хэвийн) бараг амьсгаа авах ч аргагүй байх юм. Энэ юутай холбоотои вэ? Туслаач тамин ээ.

  2. daaa

    manai huuhed odoo 1 oi 8 sartai buhel zuil eroosoo idehgui zajilaj bgad gargaad bh yum dan shingenduu hool huns ideh yum ene yutai holbootoi be hooloo zajilaad gargaad bdg zurshiliig yaj boliulah be

  3. Ogi

    sain bna uu, yur ni haraad baihad ene humuusiin asuusan asuultand yuduusuu hariu uguhgui yumaa, uug ni dor dor ni humuustee zuvluguu ugdug bolbol saikhan bna.

Leave a Reply