Өндөр үйлчилгээтэй амин хүчлүүд

Аминхүчлүүд гэдэг нь хүний амьдралын эрчийг нэмэгч, химийн нарийн бүтэц бүхий зайлшгүй шаардлагатай тэжээлүүд юм.

Амин хүчлүүдийн биед үйлчлэх үйлчилгээ хэмжээлшгүй их. Тухайлбал, дархлааны системийг сайжруулж, бүх төрлийн хавдрын өсөлтийг бууруулах, элэгний үйл ажиллагааг нөхөн сэргээх, булчингийн эд эс дэх бодисын солилцоог хянах, ДНХ, РНХ-ийн нийлэгжилт, хүчил-шүлтийн тэнцвэрийг хэвийн байдалд барих, азотын солилцоонд идэвхитэй оролцох, жин бууруулах, нойр булчирхайн инсулин ялгаралтыг идэвхжүүлэх, өсөлтийн дааврын нийлэгжилтийг дэмжих, уураг тархины болоод төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгах, гэнэтийн цочрол, саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх, сэтгэл санааны хямралын эсрэг үйлчлэх, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг ба хоолны дуршлыг нэмэгдүүлж, өөх тосны ялгаралтыг багасгадаг.

Мөн амин хүчлүүд нь ой санамж дээшлүүлэх, сэтгэл санааны хямрал, нойргүйдэх, сарын тэмдэг ирэх, тархиар хатгуулах үеийн өвдөлтийг намдаах, эрэгтэйчүүдийн хувьд түрүү булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, гадны сөрөг нөлөө, тухайлбал радиацын болоод хүнд металлын хорыг биеэс гадагшлуулах, хоргүйжүүлэх, зүрхний булчин, холбоосыг бэхжүүлэгч болдог төдийгүй хумс, арьс, үсний үндсэн уураг болдог байна.

Биеийн тамираар хичээллэгсэд, ялангуяа тамирчдад амин хүчлийн хэрэгцээ маш их. Учир нь амин хүчлүүд нь тэсвэр, тэвчээрийг нэмж өгдгөөс гадна организм дэх уургийн хэвийн солилцоог дэмжиж, булчингийн эд эсийг хамгаалж, яс болон арьс, булчин нөхөн сэргээх энергийн эх үүсвэр болдог.

Түүнчлэн амин хүчил нь гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлдэг учир мэс засал, хагалгааны болон гэмтэл бэртлийн дараах нөхөн сэргээх эмчилгээний үед амин хүчлүүдийг нэмэлт тэжээлээр авах нь чухал.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэлт тэжээл болгон 2 капсулаар өдөрт 3 удаа усаар даруулж ууж хэрэглэнэ.

1 thought on “Өндөр үйлчилгээтэй амин хүчлүүд”

  1. өндөр үйлчилгээтэй амин хүчлүүдэд ямар ямар нэртэй амин хүчлүүд ордог юм бэ? Эмийн сангуудад зардаг юм уу?

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.