Хамар цэвэрлэх

Хүүхдийн хамар амьсгалахад чөлөөтэй, битүүгүй байх ёстой. Хамрыг цэвэрлэхдээ хөвөнг зулын гол шиг имэрч ороогоод түүнийгээ буцалсан ус буюу борын хүчлийн уусмалд норгож, болгоомжтой эргүүлэх хөдөлгөөнөөр нус салсыг цэвэрлэнэ.

Хамрын салт эмзэгхэн, амархан гэмтэж өвчилж болох тул хамрыг маш болгоомжтой цэвэрлэх ба шүдэнз, модонд хөвөн ороож цэвэрлэхийг хориглоно.

Хамрын угт нус хатсан үед хамрын гадна нуруунд шар тос, вазелин түрхэж, хамрын хөндийд буцалсан цэвэр ус, сулхан давстай ус 2-3 дусал дусааж, хэсэг байлгаж дэвтээсний дараа хамрыг цэвэрлэнэ. Мөн ургамлын тос ч дусааж болно. Хамарт эм, өөр зүйл дусааж болохгүй. Хамрыг амьсгалд чөлөөтэй болгохын тулд хүүхдийг үе үе 10-15 минут доош нь хэвлийгээр нь харуулж барин нурууг нь илэхэд хүүхэд дуртай байдаг.

3 Comments

  1. eegii

    hi.xamariig tsewerlexdee xoxnii cuuneecee ducaaj nuciig ni dewteej bolox uu.

  2. davharaa

    sn u.manai huuhed 3 sartai tarhinii daraltt gsn uuneese bold hamar n mash ih biturdg naana n yu ch hargdhgui tsaana n aimar dugarad bdag emchin zuwlusnr salin.r tsewerlej bga ch ym garch irehgui hamar n bitu hewer l bn.amisgalhd n hetsuu huhu sain awhgui untahd n ch hetsu bn yahu uur hamrig ongoilgh arga bag bolu vazelin baby nazod huwungur awh bugdg hereglsn

Leave a Reply