Агаарын хэрэгцээ

Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар нэн шаардлагатай байдаг. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш 5-7 хоногийн дараа гадаа гаргаж 10-15 минутаас 2-3 цаг хүртэл хооронд нь завсарлагатайгаар агаарт байлгана.

Агаарт унтуулсан ч зүгээр. Харин намар, өвлийн улиралд хүүхдийг 2-3 долоо хоногтойгоос нь дулаахан хувцаслаж –10 -15оС-аас илүүгүй хүйтэнд, салхигүй тогтуун үед агаарт гаргаж болох бөгөөд хүүхдийг урьдчилан +20-22оС-ийн дулаан өрөөнд 2-3 минут нүцгэн байлгаж улмаар хугацааг аажмаар 10-50 минут хүртэл уртасган хүйтэн сэрүүнд дасгасан байх ёстой. Заримдаа агаарын бохирдол ихтэй орчинд гадаа гараад ч хүүхэд агаараар хангагдахгүй, агаарын харьцангуй дутагдалд ордог тул амралт чөлөөгөөрөө хүүхдээ авч хотоос гадагш зугаалах ашигтай.

1 thought on “Агаарын хэрэгцээ”

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.