Урьдчилан сэргийлэх тарилга

Хүүхэд эрүүл бойжих нэг үндэс нь урьдчилан сэргийлэх тарилга-вакцинуудыг товлосон хугацаанд нь хийлгэх явдал бөгөөд эцэг эхчүүд хүүхэддээ хэзээ, ямар вакцин хийлгэх ёстойг сайн мэдэж тухай бүр таслахгүй хийлгэхийг чармайх хэрэгтэй.

Вакцинаар сэргийлж байгаа халдварт өвчнүүд нь хүүхдийн амь насанд аюултай, хүүхдийг тахир дутуу болгодог өвчнүүд байдаг бөгөөд урьдчилан сэргийлэх вакцин нь хүүхдийг тухайн өвчнөөс насан турш нь хамгаалах чадварыг биед үүсгэдгээрээ гайхамшигтай юм.

1. Сүрьеэ

Энэ нь уушги, яс мэдрэл, гэдэс, булчирхайг хүнд гэмтээдэг аюултай өвчин . . .

Өвчлөхгүйн тулд: Сүрьеэгийн вакциныг төрсний дараа 24-48 цагийн дотор 1 удаа, дараа нь 8, 15 настайд нь тус бүр нэг удаа тариулна.

2. Халдварт саа

Энэ өвчин тархи нугасыг гэмтээж хөдөлгөөний эрхтэнг саажуулснаас хүүхдийг насан турш нь тахир дутуу болгоно . . .

Өвчлөхгүйн тулд: Халдварт саагаас сэргийлэх вакцины 6 удаагийн тун хангалттай. Хүүхэд төрмөгц 24-48 цаг дотор, 2,3,4 сартайд тус бүр нэг удаа, 2 нас, 8 насанд тус бүр нэг удаа вакцин хэрэглэвэл өвчлөхгүй болно.

Вакциныг 2 дуслаар уудаг.

3. В вируст гепатит

В-вирус элгийг гэмтээж шарлах өвчин үүсгэдэг бөгөөд дутуу эдгэрвэл элэг хатуурах, цаашид элэгний өмөн үүсэх аюултай . . .

Өвчлөхгүйн тулд: В гепатитийн вакцинаар 3 удаа тариул. Эхний тунг төрсний дараа 24-48 цагийн дотор, 2 дахь тунг 2 сартайд, 3 дахь тунг 8-11 сартайд булчинд тарина.

4. Сахуу

Гүйлсэн булчирхай өнгөртөн үрэвсэж, амьсгал боогдон хордлогод орно . . .

Өвчлөхгүйн тулд: Сахуу-хөхүүл ханиад-татрангийн гуравт вакцинаар 4 удаа тариулна. Хүүхэд 2,3,4 сартайдаа, 2 настайдаа тус бүр нэг удаа, 8,15 насандаа сахуу-татрангийн хоёрт вакцинаар нэг нэг удаа тариулбал өвчний эсрэг дархлалтай болно.

5. Хөхүүл ханиад

Амьсгал мэдрэлд хүчтэй нөлөөлж бөгшүүлж ханиадаг . . .

Өвчлөхгүйн тулд: Гуравт вакцин 4 удаа тариулснаар сэргийлэгдэнэ (сахуугаас үз)

6. Татран

Мэдрэлийн эрхтэн хордож, хүчтэй таталт үүсдэг аминд аюултай өвчин . . .

Өвчлөхгүйн тулд: Гуравт вакцинаар 4 удаа, хоёрт вакцинаар 2 удаа тариулж дархлал тогтоно.

7. Улаан бурхан

Амьсгал, зүрх, хоол боловс-руулах, мэдрэлийн эрхтнийг хямруулдаг тууралттай халдварт өвчин. Нас баралт ихтэй . . .

Өвчлөхгүйн тулд: Улаанбурхнаас сэргийлэх вакцинаар 2 удаа, 8-11 сартайд эхний тунг, 6-10 сарын дараа 2 дахь тунг тариулснаар дархлал тогтоно.

5 Comments

  1. хүү маань 4,5 сартай вакцин тариулаад татсан ,эмчид ханиадтай байгааа гэж хэлсээр байтал зүгээр гээд тарисан. гэтэл таталт өгөөд эмнэлэгт очиход вакцины риакци гэсэн .түүнээс хойш хэд хэдэн удаа татсан. одоо 10 сартай одоо л гайгүй болж байна. үүнээс хойш аав нь уурлаад вакциныг нь хийлгэхгүй байнаа.одоо яавал дээр вэ?

  2. amela tsetserleg elselt avch baina delgerengui medeelliig http://www.amela.mn ees

  3. suvdaagin huuhed odoo tom bolson bhalda gehde tsaash tsashdin ger buld sanulahad huuhdiig vagtsind tuhai burt ni hamrulah heregtei ter haniadtai bsn bol tur hoishluulj boldog gsn daraa ni nuhuud tarij boldog tuhain emch gorimiin aldaa gargasan bn tsever turshlaga geel hiisen bh bas tuhain vagtsiniig tarisni daraa haluurah shinj ajiglagddag ene bol hevin uzegdel shuu emch burutai gj bolohogui tuhain emch enig tailbarlaj uguh ystoi

  4. bas yuni magad ta emchees vagtsinii ashiglaj boloh shardlaga hangasan esehig asuuhad gemgui vagtsin burd indikator gj shoshgon der ni durvuljin jijig zuiul bdg ter ni tsav tsagaan bval ashiglaj bolno gsn ug baga zereg baran bolvol tuhai emch shalgaj uzsni undsen der hereglene bur har bva lshud hayulahig shardarai

  5. тэгээд энэ 103.mn ийнхэнд хэлхэд comment уншиж хариу зөвөлгөө өгдөг баймаар юм уулна яг хэрэгтэй хэрэгтэй мэдээлэл тавьдаг ч 2 зүйл дээр анхаарал хандуулмаар Байнаа 1 нь энэ зөвөлгөө өгөх нөгөөдөх нь энэ мэдээлэлүүд үргэлж шинчлэгдэж байдаг. жишээ нь энэ вакцин чинь одоо тарих хугацаа нь өөрчлөгдсөн биздээ тэрийгээ засах хэрэгтэй шдээ

Leave a Reply