Туранхай хүүхэд өвчлөмтгий, өвчин даахдаа муу

Тураалын гол шалтгаан нь хагас өлсгөлөн бөгөөд хоол хүнсний хомсдолоос хүүхэд өлсөх нь ихсэх хандлагатай боллоо. Хэдийгээр хоол олдож байгаа ч хоолны найрлаганд уураг, нүүрс-ус, тослог зэрэг шимт бодисын аль нэг, амин дэм, бичил элемент дутагдсанаас хүүхэд турж болно.

Хүүхэд турж эцсэнээс биеийн эсэргүүцэл нь доройтож аливаа өвчнөөр өвчлөмхий болдог.

  • Тураал -ын хоёр дахь гол шалтгаан нь чанартай хоол байлаа ч шингэхгүйгээс, хоол идэх дургүй болсноос ялангуяа суулгалт өвчин, халууралт өвчнүүдийн үед хүүхэд амархан турдаг.

  • Мөн тархины гэмтэлтэй, чих нь өвдсөн хүүхдүүд хөхөндөө муудан турж болно.

  • Тураал үүсэхэд ходоод гэдэсний зам, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны гажиг хөгжил, бодисын солилцооны төрөлхийн хямрал, бага шимэгдлийн хам шинж (чихэр, үнээний сүүний уураг үл шингэх) зэрэг олон янзын дотоод шалтгаанууд байж болно. Эдгээр шалтгаануудаас эцэг эхчүүдэд холбогдолтой гол шалтгаан нь:

  • хүүхдээ хөхөөр хооллохгүй тэжээх, хөхний сүү багасах,

  • суулгалт өвчин, амьсгалын цочмог халдварын үед хүүхдийн хоолыг сойх буюу сайн хооллохгүй байх,

  • хүүхдийг буруу хооллох (чихэрлэг, амтлаг зүйл их хэрэглэвэл хүүхэд хоолонд дургүй болдог)

  • хүүхдийн өсөлт хөгжилтөнд байнгын хяналт тавьж эмчийн зөвлөгөө авахгүй байх,

Хүүхэд турсан эсэхийг хэрхэн илрүүлэх

Хүүхдийн бугалга нь яс, булчин, өөхлөг эдээс бүтнэ. Нэг нас хүрсэн хүүхдийн бугалганы арьсан дор өөхлөг эд нилээд байна. Хүүхэд 5 нас хүрэхэд тэнд өөх бага, булчин их болдог учраас бугалганы бүслүүр хэмжээ 1-5 настайд бараг өөрчлөгддөггүй. Бугалганы бүслүүр хэмжих туузыг 3 өнгийн тууз гэж нэрлэдэг. Дор зурж үзүүллээ.

Энэ туузыг эцэг эхчүүд өөрсдөө сунадаггүй, зөөлөн зүйлсээр хэмжээг нарийн тэмдэглэн хийж болно. Хэмжилт хийхдээ хэмжигч туузаар бугалганы дундуур бүсэлж, тэг дээр ямар өнгө таарч байгааг харж үнэлнэ.

Бугалганы тойргийг хэмжих

  1. хэвийн

  2. бага зэргийн туранхай

  3. их турсан 64

  • хэрэв ногоон өнгө таарвал хүүхэд мариа сайтай

  • хэрэв шар өнгө таарвал хүүхэд нэлээд турсан (II зэрэг)

  • хэрэв улаан өнгө таарвал хүүхэд их турсан (III зэрэг) гэж үзнэ.

Хүүхдийн насыг мэдэхгүй, биеийн жин үзэх боломжгүй үед энэ аргаар мариаг үнэлж болно.

1 Comment

  1. tsatsral

    hi, manai ohin 3 nasnaasaa hoish hoolond muudaj, tursaar bgaad odoo mash turanhai, haniad hureheeree ih hunderdeg. Bi ooroo odor bur ali boloh sain chanariin hool hunsiig shahaj iduuldeg bolovch er jin nemehgui bgaa. Mergejliin emchid uzuulj zovlogoo avmaar bn, haana handah ve, zovlooch.

Leave a Reply