Хүүхдийн нас 6 сар хүрээгүй бол аль болохоор олон удаа хөхүүл.
Хүүхэд тэжээвэр бол ердийн өгдөг сүүгээ өг.
-
Хүүхдийн нас 6 сар хүрээгүй бол аль болохоор олон удаа хөхүүл.
-
Хүүхэд тэжээвэр бол ердийн өгдөг сүүгээ өг.
-
6 сараас дээш настай бол мах, будаа, бантан, будааны зутан гэх мэт нэмэгдэл хоолыг хуучин өгдөгөөрөө өг. Харин хоолны илчлэгийг нэмэгдүүлэхийн тулд хоол бүрт 1-2 цайны халбага ургамлын тос нэм.
-
Кали ихтэй жимсний шинэхэн шүүс, бяцалсан гадил (банан) өгвөл сайн.
-
Хүүхдийн хоолыг идэх бүрд нь шинээр бэлтгэн, хярж жижиглэн сайн чанаж өг.
-
Хүүхдийн хооллох дурыг аль болохоор хөдөлгөн, өдөрт 6-аас цөөнгүй хоолло.
-
Хүүхдийг хооллож байх үед болон суулгалт зогссоноос хойш 2 долоо хоногийн турш сайн хооллож өдөрт 1 удаа нэмэгдэл хоол өгч бай.