Усан суулгалт

Хүүхдийн суулгалтаар алдсан шингэнийг нөхөж өгөөд байвал усан суулгалт өөр ямар ч эм хэрэглэхгүйгээр ихэнх нь 5-7 хоногт аяндаа зогсдог. Ийм учраас хүүхэд суулгаж эхэлмэгц шингэн алдалтаас сэргийлж тодорхой хэмжээний шингэн уулгана.

Хүүхэд өдөр бүр уудаг ердийн хэмжээний шингэн дээрээ илүү шингэн уух ёстой.

Суулгалт бүрийн дараа ямар хэмжээний шингэн өгөх вэ?

  • 2 нас хүртэл: суулгалт бүрийн дараа 50-100 мл буюу дунд гарын шаа-зангийн хагас шингэн.

  • 2 наснаас дээш: суул-галт бүрийн дараа 100-200 мл шингэн уулгана.

  • Ийнхүү хоногт өгөх шингэний хэмжээ суулгалтын тооноос хамаарна.

Шингэнийг яаж уулгах вэ?

  • 2 нас хүртэлх хүүхдэд цайны халбагаар 2-3 минутын зайтай уулга.

  • 2-оос дээш насны хүүхдэд шингэнийг аяганаас багаар оочуулж уулгана.

  • Хэрэв хүүхэд бөөлжвөл 10 минут хүлээгээд дахин аажим үргэлжлүүлэн өг.

  • Суулгалт зогсох хүртэл шингэн илүү уулгаж бай.

Ямар шингэн уулгах вэ?

Та гэртээ бэлтгэж болох будааны шүүс, буцалсан ус, хярам, шингэн цай, давс чихрийн уусмалын алиныг ч өгч болно. Аль болохоор эрт , цаг алдалгүй ердийн уудгаас их өгөхийг хичээ. Суулгалт зогсох хүртэл шингэнийг хэдэн хоног ч өгнө. Харин дан чихэр ихтэй уусмал, худалдааны амтлаг шүүсүүд их чихэртэй тул туулгаж, шингэн алдалтыг ихэсгэдэг.

Шингэн алдалтаас сэргийлэх, түүнийг эмчлэхэд хамгийн сайн уусмал бол шингэн сэлбэх давсны уусмал (ШСД) юм. Шингэн сэлбэх давсны олон улсын нэр нь ORS юм.

Манайхан хорасол гэж нэрлэж заншжээ. Уул нь ORS буюу ШСД нэрээр нь хэлж занших нь зүйтэй. Энэ уусмалын нууц нь глюкоз, натри, калийн давс, усыг зөв харьцаатай агуулах учир суулгалт өвчний шингэн, эрдэс алдалтыг бүрэн нөхөх чадалтай, шингэн алдалтаас сэргийлэх болон эмчлэх цорын ганц эм болсонд оршино. Харин суулгалтыг зогсоох буюу баасны тоог цөөрүүлэхгүй боловч шингэн алдалт үүсгэхгүй учраас хүүхэд хүндрэхгүй.

ШСД-ны уусмал бэлтгэх дараалал

  • Савантай усаар гараа угаа.

  • Цэвэр саванд нэг уут ШСД бүгдийг хий, сэнжтэй аяга, шанага домбо, шил зэрэг бэлэн буй сав ашигла

  • Нэг литр цэвэр ус хэмжиж ав (ууттайг найруулах зөв хэмжээ) буцалгаж хөргөсөн ус сайн боловч бололцоогүй үед бэлэн буй ундны цэвэр ус хэрэглэж болно.

  • ШСД-тай сав руу усаа юүл. Нунтаг бүрэн уустал усаа сайн хутга

  • Уусмалаа амталж үз.

Та ямар амттайг мэднэ.

ШСД-ны уусмалыг өдөр бүр шинээр найруулж, тагтай цэвэр саванд хадгалах ба өдөртөө хэрэглээд 47 үлдсэн уусмалыг асгана. ШСД-ны уусмалыг усны оронд цагаан будааны 1 литр шүүсэнд найруулбал бүр сайн.

ШСД-ны уусмал суулгалтыг зогсоохгүй боловч түүний ач холбогдол нь суулгалтаар хүүхдийн биеэс алдаж байгаа шингэн ба давсыг нөхөж хүүхдийн өвчнийг хүндрүүлэхгүй гэдэгт итгэж болно.

Leave a Reply