Өндөр үйлчилгээтэй антиоксидант

Хэвийн бодисын солилцооны үед хүний бие организмд чөлөөт радикалууд үүсч байдаг. Гэхдээ чөлөөт радикал /бусад молекултай нэгдэхийг эрмэлздэг хос биш электронтой молекулууд/ ихэсвэл эсийн мембраныг гэмтээж, эрт хөгшрөх, өвдөх, хавдар үүсэх аюулд хүргэдэг.

Чөлөөт радикалууд нь судасны хана, арьс, уушиг, булчин шөрмөс, яс мөгөөрс, холбоос эдүүдийг гэмтээдэг. Ингэснээр арьс хөгширч, үе мөчний, зүрх судасны, чихрийн шижин өвчнүүдэд өртөж цагаасаа эрт хөгширдөг байна. Чөлөөт радикалууд нь химийн хортой нэгдлүүд агаарын бохирдол, нарны хэт ягаан туяа, радиацын нөлөөгөөр ихэвчлэн үүсдэг.

Эдгээр чөлөөт радикалыг үүсэхээс хамгаалж байдаг антиоксидантуудад: Витамин Е, Витамин С, Витамин А, Селен зэрэг орно. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг болон организмыг бүхэлд нь аюулгүй болгож хамгаалдаг. Сүүлийн үед витаминуудын бие организмыг хоргүйжүүлэх буюу исэлдэлтээс хамгаалах үйлдэл шинжлэх ухаанаар нотлогдоод байгаа билээ. Мөн хүчилтөрөгчийн дутлын үед бие организмыг хэвийн байдалд оруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж чаддаг болно.

Хамгийн хүчтэй антиоксидант бол Витамин Е, С. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох өндөр ач холбогдолтой.

Бидний санал болгож буй Өндөр үйлчилгээтэй Антиоксидантууд нь хүний биед шаардлагатай тунгаар бэлтгэгдсэн сөрөг нөлөөгүй, байгалийн гаралтай, био шингэц өндөртэй, шилдэг бүтээгдэхүүн юм. Витамин А, Е, С,  Селени, КоКю-10, Цайр, Цистейн, Зэс, Манган, Л-Глютамин, Гингко-Билоба, Рутин зэрэг нь хүчтэй Антиоксидантууд юм.

Хэрэглэх заавар:

Хүнсний нэмэгдэл тэжээл болгон, өдөрт 2 шахмалаар 2-3 удаа хоол ундны хамт усаар даруулж ууна.

5 Comments

  1. tuna

    Emned Solongos ulsiin HANMI firmiin MEGA POWER AMINO ACID nertei 90 shirhegeer savlagdsan tabletkan uurag gej zarj baigaa ene buteegdehuun hir naidvartai ve? helj tuslaach? Uchir ni sav hairtsagan deeree gantshgan emiin ner ni ANgliar busad ni dan Solongos usgeer bichigsen begeed web hayag ,uildverlesen gazar ni medegdehgui yum? Elegnii arhag hatuuraltai hund uulgahad hir naidvartai ,alban esoor manaid orj irseniig ni medeh gesen yum?

  2. ene tanai sait deer baigaa em beldemel vitamin tariaanuudiin talaar medeelel bolon awch hereglewel haanaas awah we ehtshgb@yahoo.com hariu bicheeree

  3. lacky

    hawdrin es garsan hun biyiin eserguutsel saijruulah zorilgoor yamar vitamin hereglej boloh we

  4. өнөөдөр монголчуудын хэрэглэж байгаа хүнсний аюулгүй байдал алдагдаад эрүүл мэндэд ноцтой хортой ,генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн,дээрхи янз бүрийн хортой орлуулагчтай бүтээгдэхүүнээс монголчууд маань хордож гүйцэж байгаа нь хорт хавдар,янз бүрийн харшлууд,тархи,зүрхний эмгэгүүд ихсэж байгаад сэтгэл их эмзэглэж байна.Ийм ч учраас мэрэгжлийн хүний хувьд эрүүл мэндийг найдвартай хамгаалах 100% баталгаатай 21-р зууны супер антиоксидантыг
    сонирхохыг хүмүүст уриалъя.

  5. санал

     С витамины өндөр концентрац эсийн өсгөвөрт хийсэн судалгаагаар хавдрын шугман эсийн өсөлтийг дэмжсэн байна. тал талын юм уншиж нэг талыг барьсан туйлширлаас ангид байгаарай 

Leave a Reply