Хүүхдийн чих өвдвөл яах вэ?

5 хүртэлх насны хүүхдэд чих өвдөх, чихнээс булаг гарах эмгэг олонтаа тохиолдоно. Ялангуяа хүүхдийн хамар битүүрэх үед чих өвдөх нь элбэг учраас хүүхдийн хамрыг ямагт цэвэр байлгах ёстой.

Чих нь өвдсөн хүүхэд хөхөндөө муудаж их бахирдаг, халуурдаг, харин хэнгэргэн хальс цоорвол өвдөлт намжиж булаг гоожно. Хүүхдийн чихний өвчний үед элдэв зүйл дусаалгүй эмчид үзүүлж эмчийн заасан эмчилгээг зөв, гүйцэд хийвэл чихний өвчин бүрэн эдгэрнэ. Эхчүүдийн хийх гол юм нь хүүхдийнхээ чихний булгийг өдөрт 3-аас доошгүй удаа цэвэрлэх, хуурайшуулах аргыг сурах ёстой. Чих цэвэрлэх аргыг доор үзүүлэв. Хүүхдийн чих өвдсөн тохиолдолд эмчийн заасан эмчилгээг бүрэн хийж 5 хоногийн дараа эмчдээ дахин үзүүлэх учиртай. Эмчилгээ дутуу хийснээс чихний өвчин архагшдаг. Чихнээс булаг гоожоод 14 хоногоос удсан бол чихний архаг халдвар гэж үзэх бөгөөд цаашид хүүхдийн сонсгол сулрах аюултай.

Хүүхдийн чихэнд чихээс хийхдээ:

Ус шингээдэг цэвэр, хөвөн материал буюу нягт зөөлөн цаасан эдээр чихээс хий. Ямар нэг наалдамхай эд буюу хэврэг цаасан эд чихэнд задарч бутрах тул хэрэглэж болохгүй.

  • Хүүхдийн чихэнд чихээсийг нортол нь байлгана.

  • Нойтон чихээсийг сугалж аваад оронд нь шинийг хийнэ.

  • Чихээсийг хуурай болтол дээрх үйлдлийг давт. Тэгээд чих хуурайшина гэдгийг хэл.

2 thoughts on “Хүүхдийн чих өвдвөл яах вэ?”

  1. Том хvний чих євдвєл яадаг юм бэ. Миний баруун чих хатгаж євдєєд, хавдаад их зовиуртай байна. Энэ талаар мэдээлэл єгч туслаач.

  2. Сайтын А-Я євчин категори дотор чих хамар хоолой гэсэн хэсэг бий тэнд наадтай чинь холбоотой мэдээлэл байгаа. Жишээлэхэд, Чихний vрэвсэл буюу Отит : https://www.103.mn/archives/230#more-230

Leave a Comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.