Тураалыг таньж тусламж хайх

Тураал төрөлхийн ба олдмол 2 янз байна. хүүхэд төрөх үедээ хүүхдийн жинг уртад хуваахад 60-аас бага тоо гарч байвал төрөлхийн туранхай гэж үздэг.

Эх нь жирэмсэн үедээ хордлоготой, цус багадалт -тай, олон удаа өвчилж байсан эсвэл ядуу зүдүүгээс болж хоол хүнс хомсхон байсан бол туранхай, жин багатай хүүхэд төрдөг. Төрөлхийн тураалыг жин өндрийн үзүүлэлтээр (жин/өндөр) тодорхойлдог. Төрөх үедээ жин/өндрийн үзүүлэлт хэвийн, арьсан доорх өөхөн эд хөгжсөн хүүхэд өлсөх, суулгах, халуурах зэрэг дээр дурьдсан гадаад шалтгаануудаас болж турахыг олдмол тураал гэнэ. Эцэг эхчүүд хүүхдээ турах маягтай болмогц (жин нь нэмэгдэхгүй болдог) эмчид үзүүлж, доорх зураг шиг болчихоогүй байхад нь эмчлэх нь чухал.

Тураалын хөнгөн үед (I зэрэг) хүүхдийн ерөнхий байдал хэвийн, мэдрэл сэтгэцийн хөгжил насандаа тохирсон боловч хүүхэд тайван бус, цочромтгой, амархан тамирдан ядардаг, нойр өөрчлөгдөн унтах хандлагатай болдог. Энэ үед хүүхдийн арьс салст бүрхэвч цайвар, өөхөн давхарга бүх биед ялангуяа хэвлийд нимгэрсэн, булчин суларсан, биеийн жин байх ёстой хэмжээнээс 10-20% буурсан байдаг. Энэ л үед эмчлэхгүй бол хүүхэд даамжран турж тураалын хүнд хэлбэрт шилжинэ. Илт хүнд тураалын шинж нь:

Хүүхэд маш туранхай, арьсан доор өөхлөг арилсан, арьс-яс шиг хэрзийн харагддаг. Хүүхдийн мөр, гар, хонго, хөлийн булчингууд чөрийсөн, хавирга хэрзийсэн, мөчнүүд шуугдсанаас өгзөг, ташааны арьс их үрчлээтэж “элбэг өмд” угласан шиг арьс нь хунирч харагдана.

Leave a Reply