Тураалын эмчилгээ

Тураалын хөнгөн зэргийг эмчийн зөвлөгөөний дагуу эцэг эх гэртээ эмчлэх учир зөвлөгөөг хир чанд биелүүлэхээс эмчилгээний үр дүн шалтгаална.

Юуны өмнө шалтгааныг олж арилгах (буруу хооллож байсан бол шимт бодис, эрдэс, амин дэмээр баялаг хоолоор зөв хооллох, тураалд оруулж буй үндсэн өвчнийг төгс эмчлэх г.м)

  • Хоол эмчилгээ

  • Зөв дэглэм, сувилгаа, иллэг гимнастик

  • Халдварын голомт (дунд чихний идээт үрэвсэл г.м) болон рахит, цус багадалт дагалдах өвчний хүндрэлүүдийг эрт илрүүлж, эмчлэх

  • Хоолонд дур оруулах, хоолны шингэц сайжруулах фермент, аминдэм, дархлаа сэргээх эмчилгээ зэргийг эмчийн заавраар эцэг эх гүйцэтгэнэ.

Эндээс хамгийн чухал нь хоол эмчилгээ. Үүнийг хоолны тооцоо хийж хоолонд дасгах, эрчимтэй хооллох гэсэн 2 шатаар хийдэг.

Эмчилгээний эхэн үед:

  1. амархан шингэх (хөхний сүү, сүү, исгэлэн бүтээгдэхүүн) хоол өгөх

  2. олон удаа хооллох (тураалын I зэрэг, хөнгөн үед хоолыг бага багаар хоногт 7 удаа, II зэрэгт 8 удаа, III зэргийн үед 10 удаа хооллоно)

  3. хоолыг өгөх бүртээ шинээр бэлтгэнэ.

  4. хоолыг тогтмол хянаж, хооллох бүрийн хэмжээ, уусан шингэн ба давсны хэмжээг тэмдэглэж, 5-7 хоног тутам тооцоолох (уураг, тослог, нүүрс-усны хэмжээг тооцоолоход эмч танд тусална)

Шингээх чадварыг тогтоох үе нь I зэргийн тураалын үед 1-3 өдөр, II зэрэгт 3-5 хоног, III зэрэгт 7-10 өдөр байна. Хоолны хэмжээг I зэргийн үед эхлээд хоногт 110-130 ккал/кг-аар тооцон, хоол нэмэгдүүлэх үед 140-160-180 ккал/кг-аар боддог.

Хоол эмчилгээний шалгуур нь хүүхдийн биеийн байдал сайжирч, хоолонд дур орж, арьсны өнгө, уян хатан дээрдэх ба хоног тутам 25-30 гр-аар жин нь өсдөг. Хүүхдийг дулаан байлгаж (туранхай хүүхэд амархан даардаг) 5 хэмээс илүүгүй хүйтэн үед өдөртөө хэдэн удаа агаарт гаргах, сэрүүн улиралд хөлд нь бүлээн жин тавьж гаргах, хөлийг хөдсөнд хучих, хүүхдийг аль болохоор хөдөлгөөнтэй байлгаж гимнастик хийх нэн чухал. Тураалтай хүүхдэд фермент нөхөх эмчилгээ (абомин, пепсин, фесталь, ходоодны шингэлсэн хүчил г.м) ялангуяа хоолонд дасах үед нэн чухал учраас эмчээсээ зөвлөгөө аваарай. Юуг яаж өгөхийг эмч зааж өгнө.

Тураал -ын эмчилгээний салшгүй хэсэг нь амин дэм эмчилгээ бөгөөд С, В, В (50 мг хоногт) цаашид А, РР, В, Е, фолийн хүчил ээлжилж өгнө.

1 Comment

  1. ганчимэг

    сайн уу. энэ өдрийн мэнд хүргэе. манай хүүхэд одоо 11 сартай. бор хоолонд муу хөхнөөс өөр идэж сайн чадахгүй. хүүгээ яаж бор хоолонд сайн болгох талаар зөвлөгөө өгөөч би яахаа сайн мэдэхгүй байна.

Leave a Reply